wrapper

Товч мэдээ

     Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр нийслэлийн байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байсан иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэж, нэр бүхий дараахь иргэдэд “Орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ”-г гардуулав. “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-т ажиллаж байгаад 2005 онд газар доорхи шугамын гэмтэл дээр гагнуурын ажил хийж, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа шороон нурангид даруулан бэртэж, нуруу нугасандаа хүнд гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэн Х.Төрмөнхөд Хан-уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хорооллын 50 дугаар байрны нэг өрөө байрыг хувьчилж өгөхөөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 45 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/200 дугаар захирамжаар шийдвэрлэсний дагуу өнөөдөр “Орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ”- г нь гардуулан өгөв. Мөн “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-т болон нийслэлийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан өндөр настан Д.Сүхбат агсны гэр бүлд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 131/5 дугаар байрны нэг өрөө байрыг хувьчилж өгөхөөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 46 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/199 дүгээр захирамжаар шийдвэрлэсний дагуу өнөөдөр Д.Сүхбат агсны гэр бүлийнхэнд “Орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ”-г нь гардуулан өгөв.

 

 

ХАНДАЛТ

212314
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
2
138
977
6459
212314

Таны IP: 54.198.210.67