wrapper

Товч мэдээ

   

 

   Сонгон шалгаруулалтын урилга

 

 

Огноо: 2017 оны 08 дугаар сарын 10  

Сонгон шалгаруулалтын нэр: Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай.

Сонгон шалгаруулалтын дугаар: НӨХГ-ЕБС/ЦГ-2017-02

Нийслэлийн өмчийн харилцааны газар нь сонгон шалгаруулалтанд оролцогчдоос “Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг /Аж ахуйн нэгж/ сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтанд оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

1.    Түрээсийн төлбөр төлөх, үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.

-       Харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 6 сар/, Дансны үлдэгдэл нь “Үдийн цай” хөтөлбөр болон үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх,

-       Санхүүгийн тайлан /2017 оны хагас жилийн/

-       Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.

2.    Сонгон шалгаруулалтанд оролцогч аж ахуйн нэгж нь хүнсний үйлдвэрлэл, цайны газрын чиглэлээр сүүлийн 6 сар тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх ба үйл ажиллагааны тайлан, мэргэжлийн байгууллагын тодорхойлолтыг ирүүлэх

3.    Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай төсөл, төсвийн тооцоо.

4.    Материалыг зарласан хугацаанд битүүмжлэн, санал өгч буй сургуулийн дугаарыг болон аж ахуйн нэгжийн нэрийг тодорхой бичиж ирүүлэх ба битүүмжилсэн нэг дугтуйнд зөвхөн нэг санал ирүүлэх,

5.    Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт, бодит фото зургаар баримтжуулах,

6.    Цайны газрын үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлуулсан байх. /Хоол зүйч эсвэл нийтийн хоолны технологич аль нэг нь заавал байх шаардлагатай/

7.    Хоолны үнийн санал болон танилцуулга. /Үлгэрчилсэн цэс байдлаар/

8.    Сурагчдийн “Үдийн цай”-нд өгөх хоолны цэс, технологийн карт 

9.    Цайны газрыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээрх нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн саналыг ирүүлэх /Доод үнийн дүн 5000 төгрөг/

Та бүхэн холбогдох битүүмжилсэн материалаа 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Жигжиджавын гудамжинд байрлах нийслэлийн Өмчийн харилцааны газарт ирүүлнэ үү.

Сонгон шалгаруулалтын материалыг 10 цаг 30 минутанд нээнэ.

Зөвхөн шалгарсан аж ахуйн нэгжид хариу мэдэгдэнэ.

Тодорхой мэдээлэл болон, сонгон шалгаруулалтын дүнг www.umch.ub.gov.mn цахим хаягаар авна уу.

            Холбоо барих утас-315535, 70113039

                                               

 

 

Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах                                сургуулиудын жагсаалт

 
         

Д/д

Дүүрэг

Сургуулийн нэр

Талбайн хэмжээ /метр квадрат/

 
 

1

Сүхбаатар дүүрэг

1 дүгээр сургууль /Бага байр/

94

 

2

СБД Залуу зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль

92.5

 

3

11 дүгээр ахлах сургууль

64.3

 

4

Баянгол дүүрэг

19 дүгээр сургууль

60

 

5

40 дүгээр сургууль

147.5

 

6

93 дугаар сургууль

62

 

7

Баянзүрх дүүрэг

137 дугаар сургууль

30

 

8

102 дугаар сургууль

72

 

9

33 дугаар сургууль

147.5

 

10

87 дугаар сургууль

100

 

11

111 дүгээр сургууль

36

 

12

Сонгинохайрхан дүүрэг

Ирээдүй цогцолборын 86 дугаар ахлах сургууль

147.5

 

13

121 дүгээр сургууль

34.46

 

14

Хан-Уул дүүрэг

130 дугаар сургууль

87.5

 

15

115 дугаар сургууль

79

 

16

26 дугаар сургууль

100

 

17

Чингэлтэй дүүрэг

5 дугаар сургууль

80

 

18

57 дугаар сургууль

82

 

19

50 дугаар сургууль

90

 

20

17 дугаар сургууль

56

 

21

Налайх дүүрэг

Эрдмийн оргил цогцолбор сургууль

77

 

 

 

 

ХАНДАЛТ

232595
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
59
391
1033
4605
232595

Таны IP: 54.144.73.205