wrapper

Товч мэдээ

Сонгон шалгаруулалтын урилга

  

Огноо: 2016 оны 11 дүгээр сарын 21       

Сонгон шалгаруулалтын нэр: Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай.

Сонгон шалгаруулалтын дугаар: НӨХГ-ЕБС/ЦГ-2016-02

Нийслэлийн өмчийн харилцааны газар нь сонгон шалгаруулалтанд оролцогчдоос “Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг /Аж ахуйн нэгж/ сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтанд оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

  1. Түрээсийн төлбөр төлөх, үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.

-       Харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 6 сар/, Дансны үлдэгдэл нь “Үдийн цай” хөтөлбөр болон үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх,

-       Санхүүгийн тайлан /2016 оны 3 дугаар улиралын/

-       Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.

  1. Сонгон шалгаруулалтанд оролцогч аж ахуйн нэгж нь хүнсний үйлдвэрлэл, цайны газрын чиглэлээр сүүлийн 6 сар тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх ба үйл ажиллагааны тайлан, мэргэжлийн байгууллагын тодорхойлолтыг ирүүлэх
  2. Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай төсөл, төсвийн тооцоо.
  3. Материалыг зарласан хугацаанд битүүмжлэн, санал өгч буй сургуулийн дугаарыг болон аж ахуйн нэгжийн нэрийг тодорхой бичиж ирүүлэх ба битүүмжилсэн нэг дугтуйнд зөвхөн нэг санал ирүүлэх,
  4. Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт, бодит фото зургаар баримтжуулах,
  5. Цайны газрын үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлуулсан байх. /Хоол зүйч эсвэл нийтийн хоолны технологич аль нэг нь заавал байх шаардлагатай/
  6. Хоолны үнийн санал болон танилцуулга. /Үлгэрчилсэн цэс байдлаар/
  7. Сурагчдийн “Үдийн цай”-нд өгөх хоолны цэс, технологийн карт 
  8. Цайны газрыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээрх нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн саналыг ирүүлэх /Доод үнийн дүн 5000 төгрөг/

Та бүхэн холбогдох битүүмжилсэн материалаа 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Жигжиджавын гудамжинд байрлах нийслэлийн Өмчийн харилцааны газарт ирүүлнэ үү.

Сонгон шалгаруулалтын материалыг 10 цаг 30 минутанд нээнэ.

Зөвхөн шалгарсан аж ахуйн нэгжид хариу мэдэгдэнэ.

Тодорхой мэдээлэл болон, сонгон шалгаруулалтын дүнг www.umch.ub.gov.mn,  www.edub.edu.mn цахим хаягаар авна уу.

           

Холбоо барих утас-328137, 70113039

 

 

Дүүрэг Сургууль Талбайн хэмжээ /м2/
1 Сонгинохайрхан дүүрэг 134 дүгээр бага сургууль 87
2 129 дүгээр бага сургууль 87
3 106 дугаар сургууль 130
4 Хан-Уул дүүрэг 135 дугаар бага сургууль 93.2
5 Баянзүрх дүүрэг 132 дугаар бага сургууль 87
6 137 дугаар бага сургууль 80
7 Сүхбаатар дүүрэг 6 дугаар сургууль 140
8 Баянгол дүүрэг 77 дугаар ахлах сургууль 110
9 96 дугаар ахлах сургууль 147.5

ХАНДАЛТ

232595
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
59
391
1033
4605
232595

Таны IP: 54.144.73.205