wrapper

Товч мэдээ

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны “Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллого явуулах тухай” 439 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2016.04.06-ны өдрийн 126 дугаар тушаалын дагуу нийслэлийн өмчийн улсын үзлэг, тооллогыг 2015.12.31-ний өдрийн санхүүгийн тайлангийн дүнгээр тасалбар болгон зохион байгуулж, дүнг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016.08.31-ний өдрийн “Тооллогын нэгдсэн дүнг баталгаажуулах тухай” 12 дугаар тогтоолоор баталгаажуулсан.

Нийслэлийн Засаг даргын 2016.10.20-ны өдрийн А/735 дугаар захирамжаар дээр дурдсан тооллогын дүнгээр илэрсэн зөрчил, асуудлуудыг шийдвэрлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Г.Баярмөнх, Тэргүүлэгч С.Мөнхчулуун, Төлөөлөгч С.Эрдэнэтуул, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Өмчийн харилцааны газар, Автозамын хөгжлийн газар, Хөрөнгө оруулалтын газрын төлөөллүүдийг оролцуулан байгуулсан. 

Ажлын хэсгийн санал дүгнэлтээр нийслэлийн өмчийн бүртгэлд тусгагдаагүй байсан Хөгжлийн банкны санхүүжилтээр шинээр баригдсан 6 дүүргийн нийт 112 182,4  сая төгрөгийн өртөг бүхий 30 автозам, өргөтгөн шинэчилсэн уулзварууд, улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр бий болсон 47 нийслэлийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын нийт 49 284,9 сая төгрөгийн өртөг бүхий 122 барилга байгууламж, 8 нийслэлийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын нийт 3 848,8 сая төгрөгийн өртөг бүхий 45 тээврийн хэрэгсэл буюу нийт 165 316,2 сая төгрөгийн эд хөрөнгийг бүртгэх, мөн ашиглалтын шаардлага хангахгүйгээс газар чөлөөлөлтөнд орж буулгагдсан,бусдын өмчлөлд шилжсэн зэрэг 5 нэрийн 70,8 сая төгрөгийн эд хөрөнгийг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах асуудлыг НИТХ-д өргөн мэдүүлж 2017.01.12-ны өдрийн НИТХТ-ийн хуралдаанаар хэлэлцүүлэн 2017 оны 04 дүгээр тогтоолоор шийдвэрлүүлэв.     

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017.01.12-ны өдрийн “Нийслэл, дүүргийн өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллогын мөрөөр авах арга хэмжээний тухай” 04 дүгээр  тогтоолын дагуу 52 байгууллагын нийт 165 316,2 сая төгрөгийн хөрөнгийг бүртгүүлэхээр холбогдох байгууллагуудад албан бичгийг  хүргүүлсэн.

Жишээ нь:

·         Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт /10 байгууллагуудад/ авто зам, авто замын өргөтгөл, 4 замын уулзвар, гүүр зэрэг Хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдсэн ажлуудыг НӨХГ-ын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 3/97-3/107 дугаар албан бичгүүдийг бичиг баримтын хамт хүргүүлсэн.

·         Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах  /9 байгууллагын/ бүртгэлгүй байсан агуулахын зориулалттай 2 давхар барилга, шинээр баригдсан узелыг 16 дугаар цэцэрлэгт, 19 ширхэг тээврийн хэрэгсэл нийт 18 112,9 сая төгрөгийн хөрөнгийг СБДТГ болон Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-т эзэмшигч байгууллагын данс бүртгэлдээ бүртгэх тухай албан бичгийг хүргүүлэв.   

·         “Амгалан” амаржих газрын 14,2 тэрбум төгрөгийн барилга, 87 дугаар сургуулийн Ариун цэврийн өрөөний  өргөтгөлийн барилга, Хүүхэд сургалт хүмүүжлийн тусгай  цогцолборын  спорт заалны  барилга,   Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны    цогцолбор, Минж  нутагшуулах, үржүүлэх төслийн нэгжийн барилга болон мэдээлэл, сургалт сурталчилгааны  төвийн барилга, Баянзүрх дүүргийн  Гачуурт тосгоны  гүний  худгийн 4 барилга , Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хийгдсэн зам, замын уулваруудыг Засаг даргын Тамгын газрын балансад нийт 5 байгууллагын 35441,7 сая төгрөгийн хөрөнгийг   

·         Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар цэцэрлэгийн данс бүртгэлд нийт 224,0 сая төгрөгийн өртөг бүхий барилга байгууламжийг бүртгэх,

·         Сонгинохайрхан дүүргийн жаргалант тосгоны Захирагчийн ажлын албаны данс бүртгэлд нийт 89,5 сая төгрөгийн өртөг бүхий 6 гүний худгийн барилгыг бүртгэх,

·         Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын данс бүртгэлд нийт 477,4 сая төгрөгийн өртөг бүхий 13 ус түгээгүүр, гүний худгийн барилгыг бүртгэх,                

·         Хан-Уул, Чингэлтэй Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан 77,0 сая төгрөгийн 7 ус түгээх байр, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан нийт 461,1 сая төгрөгийн өртөг бүхий 11 зөөврийн ус түгээх байр, 1 821,7 сая төгрөгийн 15 тээврийн хэрэгслийг УСУГ-т,                                           

·         Нийт 2 559,6 сая төгрөгийн өртөг бүхий 27 Ус, дулаан дамжуулах төвийн барилга болон байрыг ОСНААУГ-т  эргэлтийн бус хөрөнгийн дансандаа тусгаж, тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг мэдэгдсэн албан  бичгийг  тогтоолын хуулбарын хамт хүргүүлсэн.  

         Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны “Нийслэл, дүүргийн өмчийн эд хөрөнгийн үзлэг тооллогын мөрөөр авах арга хэмжээний тухай” 04 дүгээр тогтоолын дагуу нийслэлийн өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллогын дүнгээр дутсан болон  маргаантай хөрөнгийн жагсаалтад нэгтгэгдсэн 5 нэрийн нийт 70 845 866 төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий эд хөрөнгийг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах захирамжийн төслийг боловсруулан санал авч байна.

ХАНДАЛТ

152096
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
42
211
1759
9712
152096

Таны IP: 54.145.101.33