wrapper

 ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР БАРЬЖ АШИГЛАЛТАД ОРУУЛСАН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ НИЙСЛЭЛД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ШИЛЖҮҮЛЭН, АШИГЛАЛТ ҮЙЛЧЛГЭЭГ ХАРИУЦУУЛАХ ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТЫН ЖАГСААЛТ 

Нийслэлийн өмчид бүртгүүлэх шугам сүлжээ нь аливаа нэгэн компани, аж ахуйн нэгжийн хөрөнгөнд бүртгэлгүй, санхүүгийн тайлан балансад тусгагдаагүй бол нийслэлийн өмчид бүртгэн авч, ашиглалт үйлчлгээг хариуцах эрх үүсэх бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 68 дугаар тогтоолоор “Нийслэлийн өмчид үнэ төлбөргүй шилжин ирж буй нийтийн эзэмшлийн  эд хөрөнгийг бүртгэх журам”-н дагуу  дараах баримт бичгийг бүрдүүлэн ирүүлнэ. Үүнд:

 

1.    Барилга байгууламж, тоног төхөөрөмж, шугам сүлжээг ашиглалтад хүлээж авсан комиссын акт

2.    Гадна цахилгааны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-д  хүлээлгэн өгсөн акт

3.    Оршин суугчид болон эзэмшигч байгууллагууд нь ус, дулаан, цахилгаанаар хангагч байгууллагуудад авлага, өглөггүй тухай тооцоо нийлсэн акт

4.    Тухайн шилжүүлэх шугам нь нийслэлийн эзэмшлийн түгээх шугамаас холболт авсан тухай тодорхойлолт    /Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Ус сувгийн удирдах газраас/

5.    Шилжүүлэх хөрөнгийн үнэ, тоо хэмжээ, техникийн үзүүлэлт, марк, фото зураг

6.    Шилжүүлэх эд хөрөнгийн угсралтын ажлын гүйцэтгэлийн зураг, схем, төсөв, шахаж шалгасан болон ил, далд ажлын акт, заагийн зураг

7.    Шилжүүлэх хөрөнгийн ашиглалт хариуцах нийслэлийн өмчит байгууллагын ашиглалтыг хариуцахыг зөвшөөрсөн зөвшөөрөл, орлого зардал, ашиг алдагдалын тооцооны хамт

8.    Техник ашиглалтын түвшин,  их болон урсгал засвар хийх шаардлагатай эсэх талаархи тодорхойлолт, хэрэв шаардлагатай бол уг зардлыг хэн хариуцах талаар тухайн ашиглалтыг хариуцах байгууллагатай харилцан тохирсон акт

    Татаж авах

 

ХАНДАЛТ

372348
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
9
221
1148
3818
372348

Таны IP: 18.205.109.82