wrapper

Товч мэдээ

Эрхэм зорилго: Нийслэлийн өмчит төсөвт байгууллагуудын эзэмшилд байгаа үндсэн хөрөнгийн ашиглалт, захиран зарцуулалт, хадгалалт хамгаалалтад хяналт тавих, эргэлтийн бус хөрөнгийн хөдлөл өөрчлөлтийг холбогдох журмын дагуу хийж гүйцэтгэх, нийслэлийн өмчийн мэдээллийн санг бүрдүүлэх, нийслэлийн өмчит болон нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн тайланг нэгтгэх, дүн мэдээ гаргах, дахин үнэлгээ, тооллого хийх ажлыг зохион байгуулах

Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг:

  • Нийслэлийн өмчит төсөвт байгууллагын удирдлагуудтай Өмч эзэмшүүлэх гэрээ байгуулах, дүгнэх,
  • Нийслэлийн өмчит төсөвт байгууллагыг шинээр байгуулах, өөрчлөн зохион байгуулах, татан буулгах талаар гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангах,
  • Нийслэлийн өмчит төсөвт байгууллагуудад үндсэн хөрөнгө шинээр олж авах зөвшөөрөл олгох,
  • Нийслэлийн өмчит төсөвт байгууллагуудын ашиглалтын шаардлага хангахгүй болсон үндсэн хөрөнгийг данснаас хасах асуудлыг хянаж журмын дагуу шийдвэрлүүлэх,
  • Данснаас хасах тээврийн хэрэгслийн дуудлагын худалдааг зохион байгуулах, холбогдох шийдвэрүүдийг гаргуулах, хүлээлгэн өгөх,
  • Нийслэлийн өмчит төсөвт байгууллагуудын эд хөрөнгийг балансаас балансад, дансны ангилал хооронд шилжүүлэх хүсэлтийг хянан үзэж шийдвэрлүүлэх,
  • Нийслэлийн өмчид шинээр бий болсон болон данснаас хасагдсан, балансаас балансад шилжсэн зэрэг хөрөнгийн хөдлөл өөрчлөлтийн талаарх судалгааг улирал, хагас жил, жилээр гаргах,
  • Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих төсөл арга хэмжээний судалгаа гаргах, нийслэлийн өмчит төсөвт байгууллагуудад шинээр бий болсон хөрөнгийг бүртгэх ажлыг зохион байгуулах,
  • Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинээр баригдаж ашиглалтанд орж буй барилга байгууламж, зам талбай, тохижилт, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг /нийслэлийн өмчит төсөвт байгууллагуудын балансад бүртгэгдэх/ ашиглалтанд оруулах комиссын бүрэлдэхүүнд ажиллах, санал өгөх,
  • Нийслэлийн өмчит төсөвт байгууллагуудын жилийн эцсийн санхүүгийн тайланг хүлээн авч, үндсэн хөрөнгийн тодруулгыг шалган тулгалт хийх, мэдээллийн системд шаардлагатай өөрчлөлтийг хийлгэх,
  • Нийслэлийн өмчит болон нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцлийг нэгтгэх,
  • Өмчийн мэдээллийн системийн баазыг шинэчлэх, дүүргэлт хийлгэх, мэдээллийн системийн өгөгдлийг боловсруулж, эрх бүхий байгууллагуудаас баталсан маягтуудын дагуу мэдээ мэдээллийг гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлэх,
  • Ажлын хэрэгцээ шаардлагын дагуу өмчийн төрөл бүрийн чиглэлийн мэдээллийн сан бүрдүүлэх, судалгаа гаргах /хөрөнгийн нэр төрөл, хөдлөл өөрчлөлт, ААНБ гэх мэт/, удирдлагыг иж бүрэн оновчтой мэдээллээр хангах,
  • Нийслэлийн өмчийн талаар лавлагаа олгох,
  • Хэлтсийн үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой тогтоол, захирамжийн биелэлтийг хангуулах,
  • Нийслэлийн өмчит төсөвт байгууллагын барилга байгууламжид хийх хувийн хөрөнгө оруулалтын төсвийг хянаж, холбогдох зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, их засвар, хөрөнгө оруулалтыг хянаж баталгаажуулах, бүртгэлд тусгах,
  • Нийтийн эзэмшлийн эд хөрөнгөө нийслэлийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх хүсэлт ирүүлсэн иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг /нийслэлийн өмчит төсөвт байгууллагуудын балансад бүртгэгдэх/ судлан холбогдох эрх бүхий этгээдүүдээр хэлэлцүүлэх, бүртгэлд тусгах шийдвэр гарсан тохиолдолд шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, 
  • Нийслэлийн Засаг даргаас эрх шилжүүлсэн хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хяналт тавих,
  • Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн тооллого, дахин үнэлгээг хариуцан зохион байгуулах, дүнг нэгтгэх, баталгаажуулах,
  • Хэлтсийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар байгууллагын цахим хуудсанд тавигдах мэдээ, зар, бусад асуудлаархи мэдээллийг цаг тухайд нь боловсруулж, Захиргаа санхүүгийн хэлтэст хүргүүлэх. 

ХАНДАЛТ

316944
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
70
363
580
2951
316944

Таны IP: 54.196.190.32