wrapper

Товч мэдээ

Эрхэм зорилго: Нийслэлийн өмчийн харилцааны газрын бодлого, стратегийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад хяналт шалгалт, үнэлгээ хийх, санал зөвлөмж гаргах, удирдлагыг мэдээллээр хангах, Газрын зохицуулалттай хуулийн этгээдийн холбогдох үйл ажиллагаа, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийн биелэлт, хууль тогтоомжийн хэрэгжилт, бусад шаардлага, шалгуурыг  хянаж, газар дээр нь шалгах, хяналт шалгалтын бодлогыг боловсронгуй болгох санал зөвлөмж гаргах.

 

Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг

  • Өмчийн мэдээллийн системийн баазыг шинэчлэх, холбогдох өөрчлөлтийг хийх
  • Мэдээллийн системийн өгөгдлийг боловсруулж холбогдох эрх бүхий байгууллагуудад батлагдсан маягтын дагуу мэдээ мэдээллийг гарган хүргүүлэх
  • Нийслэлийн өмчийн талаар судалгаа гаргах /хөрөнгийн нэр төрөл, хөдлөл өөрчлөлт, ААНБ, гэх мэт /
  • Үндсэн хөрөнгийн хөдөлгөөн хийх комиссын хурлыг хуралдуулах ажлыг зохион байгуулах
  • Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс ирүүлсэн өмч хөрөнгийн холбогдолтой маргааныг шийдвэрлэх
  • Хөрөнгийн лавлагаа гаргаж өгөх
  • Хөрөнгийн хөдөлгөөнтэй холбоотой гаргасан шийдвэрийн биелэлтэнд хяналт тавих
  • Ашиглалтын шаардлага хангахгүй болсноос бусад шалтгаанаар нийслэлийн өмчийн бүртгэлээс эд хөрөнгө хасах, бусдын өмчлөлд шилжүүлэх асуудлыг судлаж шийдвэрлүүлэх
  • Нийслэлийн өмчийн оролцоотой болон нийслэлийн өмчит байгууллагуудын өмч хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хадгалалт хамгаалалтанд хяналт тавих, зөрчил дутагдлыг илрүүлэх, мониторинг хийх
  • Өмчийн холбогдолтой зөрчил дутагдлыг арилгуулах, учирч болзошгүй эрсдлээс сэргийлэх арга хэмжээ авах
  • Нийслэлийн өмчит байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу данснаас хасах тээврийн хэрэгслийн чанар байдалд үнэлэлт дүгнэлт өгч, үнэ тогтоох, дуудлагын худалдааг зохион байгуулах, холбогдох шийдвэрүүдийг гаргуулах, хүлээлгэн өгөх
  •  Нийслэлийн өмчийн харилцааны газрын сонгон шалгаруулалт болон гэрээний төсөлд хяналт тавих, санал зөвлөмж гаргах /шууд болон дам түрээсийн гэрээ, НӨТБайгууллага,НӨҮГазруудын дарга, захиралтай байгуулах гэрээ гэх мэт/
  • Нийслэлийн өмчит байгууллагуудын хагас жилийн болон жилийн эцсийн аудитлагдсан тайлан балансад шинжилгээ хийж үр ашгийг дээшлүүлэх, үргүй зардлуудыг бууруулах талаар санал дүгнэлт гаргах, удирдлагад танилцуулах
  • Нийслэлийн өмчийн харилцааны газрын ажилтан албан хаагчдын мөрдөх хууль тогтоомж, байгууллагын дүрэм, дотоод журам, холбогдох бусад журмуудын биелэлтэнд хяналт тавих, сануулга өгөх
  • Татан буугдсан бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон байгууллагуудын холбогдох асуудлуудыг хуулийн дагуу шийдвэрлэх, хяналт тавих
  • Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын дүрэм, холбогдох үйл ажиллагаа, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийн биелэлт, хууль тогтоомжийн хэрэгжилт, бусад шаардлага, шалгуурыг хянаж газар дээр нь шалгах, хяналт шалгалтын бодлогыг боловсронгуй болгох санал зөвлөмж гаргах

ХАНДАЛТ

185452
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
101
438
2358
15529
185452

Таны IP: 54.225.3.207