wrapper

Товч мэдээ

           

Эрхэм зорилго: Төрийн албаны стандартын удирдлага, захиргааны болон хүний нөөцийн менежментийн үйлчилгээгээр хангах, байгууллагын дарга бусад албан тушаалтны хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд техник-зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх, байгууллагын үйл ажиллагааны дотоод хяналтыг хэрэгжүүлэх замаар байгууллагын хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх, Төсвийн тухай, Төсвийн шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагааг зохион байгуулж, газрын хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх

 

Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг:

 

  • Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн хурал, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, эдийн засаг нийгмийн зорилтууд, орон нутгийн өмчийн харилцааны талаар гарсан бодлого, шийдвэр, хууль тогтоомжийн хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, биелэлтийн явц, үр дүнг тодорхойлох,
  • Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлага бодлого, чиглэлийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, төрийн албан хаагчдын сахилга дэг журам, ёс зүйн хэм хэмжээг сахиулах, хүн хүчний нөөцийг зөв байршуулах, хүний хөгжлийг дээдэлсэн менежмент явуулах
  • Санхүү эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлж, нягтлан бодох бүртгэлийн хяналтын механизмыг боловсронгуй болгож удирдлагыг иж бүрэн оновчтой мэдээллээр хангах
  • Нийслэлийн өмчийн шууд гэрээг байгуулах болон дам түрээсийн гэрээг коджуулан санхүүгийн программд нэгтгэж баталгаажуулан гүйцэтгэлд хяналт тавих  
  • Нийслэлийн өмчид ноогдох ногдол ашиг, түрээсийн төлбөр, өмч хувьчлалаар олсон орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх
  • Нийслэлийн өмчийн хуулийн этгээдээс дагаж мөрдөх төлөвлөлт, ашиг орлогын хуваарьлалт, цалин хөлс, нормативыг холбогдох эрх бүхий байгууллагын санал дүгнэлтийг үндсэнлэн холбогдох хэлтэстэй хамтран санал боловсруулах
  • Нийслэлийн Өмчийн Харилцааны  газрын эд хөрөнгийн тооллогын дүнг холбогдох байгууллагуудад тайлагнах
  • НИТХТ-ийн 2014 оны 65 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1.2 дах хэсгийн дагуу нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэгчийг сонгон шалгаруулах, түрээсийн гэрээг байгуулах, гэрээг дүгнэх
  • Ашиглалтын шаардлага хангахгүй, засаж сайжруулах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй болох нь тогтоосон эргэлтийн бус хөрөнгийг данснаас хасах ажлыг зохион байгулах
  • Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын барилга байгууламжинд өргөтгөл, шинэчлэл, их засвар, техник, технологийн өөрчлөлттэй холбогдсон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хэрэгжүүлэх
  •  Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын хийгдэх хөрөнгө оруулалтын ажлыг хийх, үйлчилгээ үзүүлэх, гүйцэтгэхэд захиалагчийн үүрэг гүйцэтгэх
  • Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг ханган, мэдээллийг байршуулан, мэдээ тайланг хугацаанд нь гаргах

ХАНДАЛТ

152096
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
42
211
1759
9712
152096

Таны IP: 54.145.101.33