wrapper

Товч мэдээ

Эрхэм зорилго: Нийслэлийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх, нийслэлийн өмчийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавих хяналтын механизмыг сайжируулж, хяналтын системийг иж бүрэн боловсронгуй болгох, өмчийн харилцааны асуудлаар илэрсэн зөрчлийг арилгах

 

Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг:

 

  • Нийслэлийн өмчит төсөвт байгуулагын удирдлагатай Өмч эзэмшүүлэх гэрээ байгуулах, дүгнэх
  • Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын захиралтай контракт гэрээ байгуулах, гэрээний биелэлт дүгнэх, зорилтот түвшинг тогтоох, балансын шинжилгээ хийх
  • Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дүрэм, бүтэц, орон тооны дээд хязгаарыг судлан боловсруулах, шийдвэргаргуулах
  • Нийслэлийн өмчит болон нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ, УЗ-д ажиллах төлөөлөгчийг томилох, чөлөөлөх асуудлаар шийдвэр гаргуулах, нийслэлийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
  • Нийслэлийн өмчит аж ахуйн нэгж байгууллагыг шинээр байгуулах, өөрчлөн зохион байгуулах, татан буулгах, хамтарсан аж ахуйн нэгж байгуулах санал боловсруулан холбогдох шийдвэр гаргуулах, хэрэгжилтийг ханган ажиллах
  • Нийслэлийн өмчит байгууллагууд өөрийн эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаж байгаал хяналт тавих
  • Үр өгөөжгүй болон төсвийн ачааллыг бууруулах зорилгоор бусдаар гүйцэтгүүлж болох чиг үүрэг бүхий хувьчлах боломжтой нийслэлийн өмчит аж ахуй нэгж, нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн нийслэлийн хувь оролцоо, эд хөрөнгийн талаар санал боловсруулах
  • Нийслэл хотын хөгжлийг дэмжсэн төсөл, хөтөлбөрийг боловсруулах, шинээр өмч бий болгох ажлыг зохион байгуулж шийдвэр гаргуулах, хэрэгжүүлэх
  • НИТХТ-ийн 2014 оны 65 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсгийн дагуу нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэгчийг сонгон шалгаруулах, түрээсийн гэрээг байгуулах, гэрээг дүгнэх
  • Ноогдол ашиг, дам түрээсийн орлогыг төсөвт төвлөрүүлэх
  • Хөрөнгө худалдан авах зөвшөөрөл олгох
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахад захиалагчийн хяналт тавих, биелэлтийг гаргах
  • Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх асуудлыг судлан шийдвэр гаргуулах
  • Худалдан авсан болон балансаас балансад  шилжүүлсэн эд хөрөнгийн судалгааг улирал, жилээр гаргаж холбогдох хэлтэст хүргүүлэх
  • Үйл ажиллагаатай холбоотой тогтоол, захирамж, тэмдэглэлийн биелэлтийг гаргаж холбогдох хэлтэст хүргүүлэх

ХАНДАЛТ

212314
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
2
138
977
6459
212314

Таны IP: 54.198.210.67