wrapper

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/21 дүгээр тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2020 оны 25 дугаар тогтоолоор  Багануур дүүргийн 2 дугаар хорооны хуучин байрыг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 29/32 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2020 оны 11 дүгээр тогтоолоор “Монгол шуудан” ХК-ийн 26 дугаар салбарын түрээсээр эзэмшиж байсан байрыг тус тус хувьчлахаар шийдвэрлэсэн.

            Дуудлагын худалдааны зар мэдээг 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Үндэсний шуудан” сонинд болон  байгууллагынхаа цахим хуудасаар  нийтэд зарласан.

            Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 11:00 цагт зохион байгуулагдах байсан нээлттэй дуудлагын худалдааг 2 удаа хойшлуулж байсан.  

            Багануур дүүргийн 2 дугаар хорооны хуучин байранд оролцогчийн санал ирээгүй, “Монгол шуудан” ХК-ийн 26 дугаар салбарын түрээсээр эзэмшиж байсан байранд ороцогчийн санал ирснээр нээлттэй дуудлагын худалдааг 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр буюу өнөөдөр Нийслэлийн Засаг захиргааны IV байранд зохион байгууллаа.

 

  Нээлттэй дуудлага худалдаанд оролцогч иргэн О.Тулгаа ялагч болж тус байрыг хувьчилж авлаа.

ХАНДАЛТ

530622
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
65
154
508
3429
530622

Таны IP: 3.236.16.13