wrapper

НИЙСЛЭЛИЙН ӨМЧ ХУВЬЧЛАЛ-2020

Та бүхнийг Нийслэлийн Засаг захиргааны “Хангарди” ордны барилгыг хувьчлах нээлттэй дуудлагын худалдаанд урьж байна. 

1. БАРИЛГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Барилга нь 2008 онд конторын зориулалтаар баригдаж ашиглалтад орсон, цутгамал төмөр бетон суурьтай, цутгамал төмөр бетон араг бүтээцтэй, төмөр бетон дам нуруутай, цутгамал төмөр бетон хөөсөнцөр дүүргэгчтэй, шилэн фасадтай, төмөр вакуум цонхтой, зоорийн давхраас гадна 15 давхар барилга юм. Барилгын суурийн урт 30м, өргөн 18м, 2 дугаар давхраас дээш бүх давхар нь нүүр хэсгээрээ буюу баруун талдаа 18м-ийн урттай, 1,5м-ийн өргөнтэй консолийн хэсэгтэй,  3-15 давхрын урт 34м, өргөн 19м өргөнтэй. Нийт 9774,7 мкв талбайтай, зоорийн давхартаа 10 машины гаражтай. 

2. ЭЗЭМШИЛ ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/703 дугаар захирамжаар эзэмшил газар буюу барилгын суурийн 589  м2 талбайтай газрын эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт олгосон болно.   

3. ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ АНХНЫ ҮНЭ:                          43 423 400 000 төгрөг

   ДЭНЧИНГИЙН ХЭМЖЭЭ:                                                          4 342 340 000  төгрөг

 

4. ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ

1

Дуудлагын худалдаа болох хугацаа

2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11:00 цагт

2

Дуудлагын худалдаа болох газар

Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байр, Иргэний танхимд

3

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Худалдан авагч нь дуудлагын  худалдаагаар  худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

4

Дэнчинг байршуулах данс

Хүлээн авагч байгууллага: УБ.Өмч хувьчлалын орлого

Дансны дугаар: Нийслэлийн төрийн сан 100200000961 тоот  

5

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын хаяг, регистрийн дугаар

Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу /14200/,  “Сити товер”-8/1, 3 дугаар давхар 

РД 2576589

5. ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХ

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 10:00 цаг хүртэл доорх баримтуудыг бүрдүүлж битүүмжлэн Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын 304 тоот өрөөнд байрлах САНАЛЫН ХАЙРЦАГ-т хийнэ.  Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

ü Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт

ü Дэнчин төлснийг нотлох баримтын эх хувь

ü Хувь хүн бол Иргэний үнэмлэхний хуулбар

ü Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөн оролцох этгээдийн итгэмжлэл болон Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар зэргээс бүрдэнэ. 

6. МЭДЭЭЛЭЛ АВАХ

Хувьчлах барилга байгууламжийг газар дээр нь очиж үзэж болох бөгөөд барилгын талаарх мэдээлэл, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг www.umch.ub.gov.mn  цахим хуудас болон Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын 304 тоот өрөөнөөс авна уу. 

Лавлах утас: 326808, 96655962, 91113329 

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН АШИГЛАЛТ, УДИРДЛАГЫН ГАЗАР

 

ХАНДАЛТ

473243
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
32
208
571
408
473243

Таны IP: 3.236.156.32