wrapper

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төв барилгыг дахин төлөвлөх ажлын концепц, зураг төсөл боловсруулах уралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн хооронд зохион байгуулсан.

Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд болон ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсуудаас нийт 28 баг бүтээлээ ирүүлсэн бөгөөд ирүүлсэн бүтээлүүдийг 2020 оны 05 дугаар сарын 12-17-ний өдрийн хооронд Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб хуудсанд байршуулж иргэд олон нийтийн саналыг авсан. Нийт 55823 иргэд санал өгсөн бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан уралдааныг дүгнэх комисс уралдааны удирдамжид заасан шалгуур үзүүлэлтийн дагуу уралдааныг дүгнэсэн.

ТЭРГҮҮН БАЙР:  89.4 оноогоор “Эм Жи Эл И эн Си” ХХК буюу 16 дугаар баг;

ШАГНАЛТ БАЙР: 83.7 оноогоор “Монгол Архитектур Дизайн” ХХК буюу 15-р баг; ШАГНАЛТ БАЙР: 66.5 оноогоор “Эм Эй Зэт Эй” ХХК буюу 27-р баг тус тус шалгарсан.

Шалгарсан 3 бүтээлийг 2020.07.31 өдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулсан бөгөөд дараагийн хуралдаанаар дахин хэлэлцэж нэг бүтээлийг сонгохоор боллоо.

ХАНДАЛТ

460917
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
11
221
232
5476
460917

Таны IP: 3.92.74.105