wrapper

 НИЙСЛЭЛИЙН ӨМЧ ХУВЬЧЛАЛ-2020

Дараах барилга, байгууламжуудын нээлттэй дуудлагын худалдаанд урьж байна.

1.   “Хишиг-Уул” ХК-ийн нийслэлийн өмчлөлийн 34 хувийг хувьчлах тухай

Багануур  дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Хишиг-Уул” ХК-ийн нийслэлийн өмчлөлийн 34 хувь буюу 295 206 ширхэг хувьцааг нэг багц болгон нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн. “Хишиг-Уул” ХК нь бөөний болон жижиглэнгийн худалдаа, сул талбайгаа түрээслэх, зоогийн газар ажиллуулах зэрэг үйл ажиллагаа явуулж байна.

Нийт хувьцааны тоо: 862 252 ширхэг

Нийслэлийн мэдлийн хувьцааны тоо: 295 206 ширхэг

 

Компанийн 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан: /мян.төгрөгөөр/

1.         Нийт хөрөнгө                                         1 363 831,7

2.         Эргэлтийн хөрөнгө                                 235932,2

3.         Эргэлтийн бус хөрөнгийн дүн               1127899,5

4.         Нийт өр төлбөр                                       646508,9

5.         Урт хугацаат өр төлбөр                         267202,4

6.         Богино хугацаат өр төлбөр                   379306,5

7.         Борлуулалт                                           1652883,5

8.         Борлуулсан бүтээгдэхүүний өртөг       1154287,7

9.         Ерөнхий ба удирдлагын зардал           515338,5

10.      Цэвэр ашиг                                            -16742,7       

            Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ: 605 400 000 төгрөг

Дэнчингийн хэмжээ: 90 810 000 төгрөг 

2.    “Монгол шуудан” ХК-ийн 26 дугаар салбарын түрээсээр эзэмшиж буй байр

“Монгол шуудан” ХК-ийн 26 дугаар салбар нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, X хорооллын 7а байрны нэгдүгээр давхарт байрладаг, орон сууцны зориулалттай тус барилга нь 1988 онд ашиглалтад орсон, гал тогоо нь тусдаа 3 өрөө 70,28м2 талбайтай болно. 

Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ: 84 084 900 төгрөг

Дэнчингийн хэмжээ: 16 816 980 төгрөг 

3.    Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга

 

Барилга нь Дамбадаржаалин хийдийн зүүн талд зам дагуу байрладаг бөгөөд 2000 онд өрхийн эмнэлгийн зориулалтаар баригдаж ашиглалтад орсон, цутгамал бетон суурьтай, гадна талаасаа нэг үе тоосгон өнгөлгөөтэй модон хана, модон шувуу нуруу бүхий төмөр дээвэртэй, нийт 108м2 талбайтай. Нам даралтын зуухаар халдаг, бохирын цооногтой, зөөврийн усан хангамжтай, 346м2 эзэмшил газартай. 

Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ: 55 000 000 төгрөг

Дэнчингийн хэмжээ: 11 000 000 төгрөг 

ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХ

1. Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 10:00 цаг хүртэл доорх баримтуудыг бүрдүүлж битүүмжлэн, дугтуйны гадна талд оролцох обьектын нэрийг бичиж Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын 304 тоот өрөөнд байрлах САНАЛЫН ХАЙРЦАГ-т хийнэ.  Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу. 

2. Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

ü Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт (хүсэлтийн маягтыг )

ü Дэнчин төлснийг нотлох баримтын эх хувь

ü Иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбар зэргээс бүрдэнэ. 

3. Барилгуудыг газар дээр очиж үзэж болох бөгөөд барилгын талаарх мэдээлэл, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг  www.umch.ub.gov.mn  цахим хуудаснаас болон Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын 304 тоот өрөөнд ирж авна уу.

4. Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл: Худалдан авагч нь дуудлагын  худалдаагаар  худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

            5. Дэнчин байршуулах данс: Нийслэлийн төрийн сан 100200000961 тоот, Хүлээн авагч: УБ.Өмч хувьчлалын орлого

            6. Дуудлагын худалдаа 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагт Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр /хуучнаар Улаанбаатар банкны барилга/ , 2-р давхар 201 тоотод болно. 

Лавлах утас: 326808, 96655962, 91113329 

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН АШИГЛАЛТ, УДИРДЛАГЫН ГАЗАР

 

ХАНДАЛТ

460916
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
10
221
231
5475
460916

Таны IP: 3.92.74.105