wrapper

Үйлдвэр хоршооллын төв зөвлөлийн хөрөнгөөр барьж, 1958 онд ашиглалтад оруулсан “Урт цагаан үйлчилгээний төв"-ийн хоёр давхар барилга нурахад бэлэн болжээ. Өнөөдөр тус төвд 300 гаруй түрээслэгч худалдаа, ахуйн үйлчилгээний төрлөөр үйл ажиллагаа явуулж байна. Хана, тааз нь хөгцөрч, шал нь цөмөрсөн, цахилгаан сантехникийн доголдолтой, өнгө үзэмж тааруу барилгын ашиглалтын хугацаа дууссан. Цаашилбал эрүүл ахуйн шаардлага хангахгүй, иргэдийн аюулгүй байдал алдагдсан. Тухайлбал алт мөнгөний дарханы газрууд олон, тэд химийн бодис хольж өндөр градуст алт хайлуулдаг, алт хайлуулахдаа шатах тослох материал, шатахуун хэрэглэдэг учраас галын аюулгүй байдал алдагдсан зэрэг хүний аминд эрсдэлтэй олон аюулын нөхцөл үүсээд байна. Тэгвэл Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газраас саяхан “Урт цагаан үйлчилгээний төв"-ийн байшин эрсдэлтэй байдалд байгааг дахин сануулан үйл ажиллагааг зогсоох талаар арга хэмжээ авч ажиллаж эхэлсэн. Энэхүү ажлын хүрээнд 2020 оны хоёр дугаар сарын 20-ны өдөр болсон НИТХ-ын ээлжит XXXII хуралдааны үеэр “Урт цагаан үйлчилгээний төв"-ийн өнөөгийн бодит байдлын талаар нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат танилцуулга хийв.

 

Тэрбээр ашиглалтын шаардлага хангахаа болиод удсан Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан үйлчилгээний төв"-ийн үйл ажиллагааг зогсоох тухай санал гаргасан. Учир нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн онцгой байдлын дүгнэлттэй, жил бүр нурах эрсдэлтэй барилгын тоонд ордог барилга байгууламж. Ард иргэдийн амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндийг хамгаалъя. Хэзээ хэзээгүй нурж унах, аюулгүй байдал алдагдсан, иргэдийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй байгаа ийм эрсдэлтэй барилгыг нийслэл түрээсэлж орлого олох шаардлага байна уу. Ямар нэгэн эрсдэл гарч ард иргэдэд хохирол учирвал Нийслэлийн засаг дарга болон хөрөнгийн эзэн болох нийслэлийн ИТХ хариуцлага хүлээх болно үүнийг л анхааруулах гэсэн юм. Тус барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй  болсон Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж “Урт цагаан үйлчилгээний төв"-ийн үйл ажиллагааг зогсоох болсон талаар танилцуулав. Мөн “Урт цагаан үйлчилгээний төв"-ийн өнөөгийн нөхцөл байдалд үндэслэн, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч үйл ажиллагааг зогсоох захирамж гарган холбогдох шатны байгууллагууд хэрэгжүүлж ажиллах талаар үүрэг өгснийг танилцуулсан. Танилцуулгын төгсгөлд “Урт цагаан үйлчилгээний төв"-д үүсээд байгаа нөхцөл байдалд цаашид яах вэ гэдэг үүднээс анхан шатны мэдээлэл хүргэх гэж өнөөдрийн хуралдаанаар танилцуулж байна. Тиймээс “Урт цагаан үйлчилгээний төв"-ийг нураах асуудал Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газраас гараагүй учир нийт төлөөлөгчид та бүхэн үүнийг ойлгох хэрэгтэй. Зөв зүйтэй талаас нь харж ард иргэдэд зөв ойлгуулахыг хүсье хэмээв.

Танилцуулга мэдээлэл сонсох үеэр төлөөлөгчдийн зүгээс “Урт цагаан үйлчилгээний төв"-ийг нураахгүй байх, дахин төлөвлөн, залууст зориулагдсан гудамж, арт, галерей, чөлөөт цагаа өнгөрүүлэх, соёл урлагийг түгээсэн газар зэргийг байгуулж болно гэхчлэн санал хүргүүлж байсан. Мөн энэ талын чиглэлд хандсан төсөл хөтөлбөр боловсруулж ажиллавал дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.

ХАНДАЛТ

460916
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
10
221
231
5475
460916

Таны IP: 3.92.74.105