wrapper

 НИЙСЛЭЛИЙН ӨМЧ ХУВЬЧЛАЛ-2020

Та бүхнийг Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байрыг хувьчлах нээлттэй дуудлагын худалдаанд урьж байна.

 

1.БАРИЛГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Барилга нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Зоос гоёл” ХХК-ийн урд байрладаг, 1997 онд ашиглалтанд орсон, төмөр бетон суурьтай, цутгамал бетон каркас, блокон дүүргэлттэй, гадна талаараа өнгөлгөөний шилэн фасадтай, төмөр бетон хучилттай, хавтгаалжин дээвэртэй, 14 давхар, барилга нь тэнхлэгээрээ 10461,5 м2, ашигтай талбай нь  5808,1 м2, зоорийн давхартаа 17 машины гаражтай. 

2. ЭЗЭМШИЛ ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/704 дүгээр захирамжаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нэр дээр конторын зориулалтаар 1496 м2 талбайтай газар эзэмших эрх олгогдсон байна. 

3. ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ АНХНЫ ҮНЭ:                        24 100 000 000 төгрөг

   ДЭНЧИНГИЙН ХЭМЖЭЭ:                                                       2 410 000 000 төгрөг

 4. ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ

1

Дуудлагын худалдаа болох хугацаа

2020 оны 02 дугаар сарын 10ий өдрийн 11:00 цагт

2

Дуудлагын худалдаа болох газар

Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байр, Иргэний танхимд

3

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Худалдан авагч нь дуудлагын  худалдаагаар  худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

4

Дэнчинг байршуулах данс

Хүлээн авагч байгууллага: УБ.Өмч хувьчлалын орлого

Дансны дугаар: Нийслэлийн төрийн сан 100200000961 тоот  

5

Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын хаяг, регистрийн дугаар

Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу /14200/,  “Сити товер”-8/1, 3 дугаар давхар 

РД 2576589

5. ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХ

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2020 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн 10:00 цаг хүртэл доорх баримтуудыг бүрдүүлж битүүмжлэн, дугтуйны гадна талд оролцох обьектын нэрийг бичиж Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын 303а тоот өрөөнд байрлах САНАЛЫН ХАЙРЦАГ-т хийнэ.  Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

ü Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт

ü Дэнчин төлснийг нотлох баримтын эх хувь

ü Иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбар зэргээс бүрдэнэ.

 6. МЭДЭЭЛЭЛ АВАХ

Хувьчлах барилга байгууламжийн газар дээр очиж үзэж болох бөгөөд барилгын талаарх мэдээлэл, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг  www.umch.ub.gov.mn  цахим хуудаснаас болон Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын 303а тоот өрөөнд ирж авна уу.

Лавлах утас: 326808, 96655962, 91113329 

 

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН АШИГЛАЛТ, УДИРДЛАГЫН ГАЗАР

 

 

ХАНДАЛТ

460916
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
10
221
231
5475
460916

Таны IP: 3.92.74.105