wrapper

      Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн өмчит байгууллагуудад хяналт шалгалт хийсэн талаар хэлэлцлээ. Танилцуулгыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба хийв.

   Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын шалгалтын ажлын хэсэг нийслэлийн өмчит 74 байгууллагад шалгалт хийхэд 44 хувь нь буюу 32 байгууллага нийт 81,9 сая төгрөгийн хөрөнгийн дансын ангиллыг буруу хөтөлсөн, 26 хувь буюу 19 байгууллага хөрөнгийн нэршлийг буруу бичсэн, 22 хувь буюу 16 байгууллага эд хөрөнгө ашиглагчийн картанд ашиглаж байгаа хөрөнгийг дутуу бүртгэсэн, эд хариуцагчаар гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй, хөрөнгийг бүрэн коджуулаагүй байсан” гэв.

        Мөн өмч хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдлыг сайжруулах талаар авч хэрэгжүүлсэн ажлыг авч үзвэл шалгалтад хамрагдсан байгууллагуудын 87.2 хувь буюу 62 байгууллага өмч хамгаалах байнгын зөвлөлийг хуулийн дагуу томилоогүй, тухайн оны ажлаа төлөвлөөгүй, хийсэн ажлаа тайлагнаагүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн талаар мэдээллээ. Түүнчлэн нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас “нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх журам”-ын хэрэгжилтийн байдал, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа болон түрээсэлж байгаа талбайн хэмжээ түрээсийн гэрээнд тусгасан талбайн хэмжээтэй тохирч байгаа эсэх талаар 33 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулан шалгаж 10 аж ахуй нэгж байгууллагын түрээсийн гэрээний дагуу ашиглаж буй талбай гэрээнд тусгаснаас 1-100 хүртэлх м.кв зөрүүдтэй байсныг тогтоож зөрчлийг арилгуулах талаар тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар танилцуулгадаа дурдав.

       Нийслэлийн өмчид тавих хяналтыг нэмэгдүүлэх, зөрчил дутагдлыг арилгах, дахин гаргуулахгүй байх, өмчийн ашиглалттай холбоотой маргаантай хэргүүдийг онцгой анхаарч ажиллах талаар НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Өмчийн ашиглалт, удирдлагын газар, Газар зохион байгуулалтын алба болон бусад холбогдох байгууллагуудад Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлээр үүрэг чиглэлийг хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Зөвлөлийн гишүүд хуралдааны тэмдэглэлээр хүргүүлсэн үүрэг, чиглэлийн биелэлтийн талаар дараагийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр тогтлоо.

ХАНДАЛТ

424036
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
101
172
1177
2282
424036

Таны IP: 3.226.243.36