wrapper

Өнөөдөр /2019.08.02/ НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов. Хуралдаанаар барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Монгол Улсын засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл” хэрэгжүүлж байна. Төсөл нь сургууль, цэцэрлэгийн байрны хүчин чадлыг нэмэгдүүлж, гурван ээлжтэй сургуулийг хоёр ээлжид шилжүүлэх, анги дүүргэлтийг багасгах зорилгоор Улаанбаатар хот болон дөрвөн аймгийн төвийн зорилтот цэцэрлэг, сургуулиудыг  шинээр барих болон өргөтгөхөд дэмжлэг үзүүлэх юм.

Төслийн хүрээнд хоёр сургууль таван цэцэрлэг шинээр барих ба мөн найман сургууль, 18 цэцэрлэгийн барилгыг өргөтгөхөөр төлөвлөгдсөн. Үүнээс эхний ээлжийн сургууль, цэцэрлэг болох Баянгол дүүргийн 164 дүгээр цэцэрлэгийн 150 ортой өргөтгөл барилга, Ерөнхий боловсролын 51 дүгээр сургуулийн 320 суудалтай өргөтгөл барилга баригдах ажил эхлүүлсэн. Тус сургууль, цэцэрлэгийн өргөтгөл барилга барих бэлтгэл ажилтай холбогдуулан талбайг чөлөөлөх ажлын хүрээнд ашиглалтын шаардлага хангахгүй болсон агуулах, зоорийг акталж устган, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах асуудлыг шийдвэрлэв.

Мөн Ус суваг удирдах газрын балансад бүртгэлтэй Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн барилга байгууламжуудын ашиглалт, төлөв байдалд хийсэн дүгнэлттэй, ашиглах боломжгүй агуулахын байр, гараж, уурын зуухын барилга болон 12 ус түгээх байрыг акталж устган, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах саналыг дэмжив.

 

Нийслэлийн Өмчийн Ашиглалт Удирдлагын Газар

ХАНДАЛТ

379463
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
446
353
1126
4926
379463

Таны IP: 34.204.173.45