wrapper

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/998 дугаар захирамжаар батлагдсан “Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд хариуцлагатай жижүүрээр ажиллах журам”-ыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Улсын баяр наадмын өдрүүдэд хотын удирдлагуудыг томилон ажиллуулав. Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба, Д.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд ажиллалаа. Тус өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Гурвалжингийн гүүрний урд талд, Хан-Уул дүүргийн II дугаар хороо, XIX дүгээр хорооны нутаг дэвсгэрт авто замын сэтэлгээ хийн, дулааны шугам солих ажлын явц байдалтай газар дээр нь танилцаж холбогдох үүрэг даалгаварыг өгөв. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт 13:00 цагийн үед гэнэтийн дуу цахилгаантай усархаг бороо орсны улмаас Дамбын эцэс, Баянхошуу, Нэгдүгээр хороолол, Ханын материал гэх газруудад усны төвшин нэмэгдэж байсныг Улаанбаатарын хотын Захирагчийн ажлын албанд мэдээлэн, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллаа.

Нийслэлийн Өмчийн, ашиглалт удирдлагын газар

ХАНДАЛТ

379451
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
434
353
1114
4914
379451

Таны IP: 34.204.173.45