wrapper

Товч мэдээ

     

         Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 193 дугаар тогтоолоор төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлж санхүүгийн тайланд тусгах, төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэхээр шийдвэрлэсэн.

        Тогтоолын хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 273 дугаар тогтоолоор төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгийн анги доторх зүйлийг Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн зөв ангилан бүртгэх, буруу бүртгэснийг данс хооронд шилжүүлэхийг дарга, захирал нарт үүрэг болгоод байна.

          Мөн Сангийн сайдын 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Аргачлал батлах тухай” 207 дугаар тушаалаар төрийн болон орон нутгийн өмчийн газар, барилга байгууламжийг дахин үнэлэх аргачлалыг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 367 дугаар тогтоолоор төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний ажлыг зохион байгуулах зааврыг тус тус баталсан болно. Аргачлалаар зөвхөн "барилга байгууламж" гэсэн дансыг үнэлэхээр тусгагдсан тул газраас салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд хөрөнгийг бусад данснаас "барилга байгууламж" дансанд шилжүүлж, хөрөнгийн хэмжих нэгж, тоо хэмжээ, ангиллын кодыг зөвөөр хөтөлж, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэх ажлыг нэн яаралтай зохион байгуулах шаардлагатай байна.

        Дахин үнэлгээний ажлыг зохион байгуулахтай холбогдуулан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2018 оны 09 дүгээр сарын 06-07-ны өдрүүдэд нийслэлийн болон орон нутгийн өмчийн харилцааны газар, албадуудын ажилтнуудад “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний ажлыг зохион байгуулах сургалт"-ыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн байранд зохион байгууллаа.

 

 

1

Монгол Улсын Засгийн газрын 193 дугаар тогтоол 

 Үзэх

2

Төрийн Өмчийн бодлого зохицуулалтын газрын 273 дугаар тогтоол 

 Үзэх

3

Монгол Улсын Сангийн сайдын 207 дугаар тушаал

 Үзэх

 

ХАНДАЛТ

320169
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
137
226
673
1951
320169

Таны IP: 35.172.201.102