wrapper

Товч мэдээ

 

НИЙСЛЭЛИЙН ӨМЧ ХУВЬЧЛАЛ-2017

Нээлттэй дуудлагын худалдаанд урьж байна

1.”Усан спорт сургалтын төв” НӨҮГ

 

 

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 32/29 дүгээр тогтоолоор “Усан спорт сургалтын төв” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн.

“Усан спорт сургалтын төв” нь 1986 онд байгуулагдсан ба өнөөдрийн байдлаар 4 алба, 28 ажилтан ажиллагсадтайгаар усан спортын сэлэлтийн үндсэн 4 төрлөөр анхан, давтан, дунд, дээд шатны, өндрөөс болон бусад төрлөөр усанд үсрэх сургалтын үйл ажиллагаа явуулж жилд 80,0-120,0 мянган хүнд үйлчилдэг.

 

Сүүлийн 3 жилийн санхүүгийн үндсэн үзүүлэлтийг харуулбал:

/мян.төг/

Үзүүлэлт

2015.12.31

2016.12.31

2017.09.30-ны байдлаар

1

НИЙТ ХӨРӨНГӨ Үүнээс:

1,027,081.5

1,119,345.6

1,084,305.7

1.1

Эргэлтийн хөрөнгө

97,962.4

98,457.1

117,699.2

1.2

Эргэлтийн бус хөрөнгө

929,119.0

1,020,888

966,606.5

2

Нийт авлага

62,675.1

62,472.4

64,461.9

3

НИЙТ ӨР ТӨЛБӨРИЙН ДҮН Үүнээс:

195,991.0

456,918.5

483,001.3

3.1

Урт хугацаат өр төлбөр

-

 

-

3.2

Богино хугацаат өр төлбөр

195,991.0

456,918.5

483,001.3

4

Борлуулалтын нийт орлого

311,019.0

298,250.1

284,548.9

5

Нийт зардал

405,566.7

403,772.2

345,283.0

6

Татвар төлөхийн өмнөх ашиг алдагдал

-94,547.7

-105,440

-61,121.1

7

Цэвэр ашиг, алдагдал

-94,547.7

-105,440

-61,121.1

 

 

 “Усан спорт сургалтын төв” НӨҮГ-ын барилга нь цутгамал төмөр бетон суурьтай, тоосгон ханатай, цутгамал бетон хучилттай, хавтгайлжин дээвэртэй, зоорийн давхрын хамт 3 давхар, барилгын нийт талбай 4201,3 мкв, үүнээс нэгдүгээр давхар нь 1981,7 мкв, хоёрдугаар давхар нь 670,2 мкв, зоорийн давхар нь 1549,4 мкв. Барилга нь дотроо усан спортын улс, олон улсын уралдаан тэмцээн явуулах стандартын шаардлага хангасан 240 үзэгчийн суудал бүхий 3-5 метрийн өндөртэй үсрэлтийн 3 тавцантай нэг ээлжиндээ 40-50 хүн хичээллэх 25мх16м харьцаатай, 1,7м-5,0м гүн, 1200м3 эзэлхүүнтэй, 6 замтай том усан сан, нэг ээлжиндээ 12-15 хүн хичээллэх 10мх6м харьцаатай 0,6м-0,8м гүн, 600м3 эзэлхүүнтэй жижиг усан сан, сургалт дасгалжуулалт, спорт тоглоом, бэлтгэлийн зориулалттай 20х10 метрийн хэмжээтэй спорт танхим, 12-20 хүний суудалтай цайны газар, нэг ээлжинд 3-6 хүнд үйлчлэх саун,ус халаах, цэвэрлэх, ариутгах, шахах байгууламжтай.

Усан спорт сургалтын төв нь нийслэлийн Засаг даргын 2005 оны 243 дугаар захирамжаар олгогдсон спорт сургалтын зориулалттай 7180 мкв эзэмшил газартай болно.

 

Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ: 8 692 000 000 төгрөг

Дэнчингийн хэмжээ: 869 200 000 төгрөг

 

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт ирүүлэх:

1. Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт, холбогдох бичиг баримтыг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10:30 цагаас 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10:30 хүртэл ажлын цагаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмчийн бүртгэл, хувьчлалын хэлтсийн өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу!

2. Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг www.umch.ub.gov.mn вэб хуудаснаас эсвэл Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмчийн бүртгэл, хувьчлалын хэлтсийн өрөөнд ирж авна уу!

3. Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

ü Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт

ü Хувь хүн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт, хөрөнгийн тодорхойлолт

ü Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан) итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон шийдвэр, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын үнэмлэх, санхүүгийн тайлан баланс

ü Дэнчин тушаасан баримт

Дээрх баримтуудыг бүрдүүлж битүүмжлэн, дугтуйны гадна талд оролцох обьектын нэрийг бичиж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмчийн бүртгэл, хувьчлалын хэлтсийн өрөөнд байрлах САНАЛЫН ХАЙРЦАГ-т хийнэ.

4. Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл: Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

5. Дэнчинг байршуулах данс: Нийслэлийн төрийн сан 100200000961 тоот данс Хүлээн авагч: УБ.Өмч хувьчлалын орлого

6. Дуудлагын худалдаа 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11 цагт нийслэлийн Төр захиргааны 5 дугаар байрны Иргэний танхимд болно.

 

 

Лавлах утас: 330256,96655962,88110253

 

 

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ ГАЗАР

ХАНДАЛТ

224919
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
106
248
1119
4026
224919

Таны IP: 54.91.16.95