wrapper

Товч мэдээ

НИЙСЛЭЛИЙН ӨМЧ ХУВЬЧЛАЛ-2017

Нээлттэй дуудлагын худалдаанд урьж байна 

Хуучнаар “Автобус-3” НӨҮГ–ын барилга байгууламжууд

 

          Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 24/05 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2017 оны 16 дугаар тогтоолоор хуучнаар “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламжуудыг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн. 

           Барилга байгууламжууд нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Циркийн баруун урд, Нарны зам дагуу байрлалтай, 2,5 га эзэмшил газартай. Нийт 8 барилга байгууламжтай. 

Барилга байгууламжуудыг хүснэгтээр үзүүлбэл:

Барилга
байгууламжийн  нэр

Ашиглалтанд орсон он

Талбайн хэмжээ /м2/

1

Конторын барилга

1969

1348

2

30 машины гараж, сэлбэгийн склад, хуучин склад

1969

2390

3

Үйлдвэрийн байр

1969

2751

4

Гаражийн байр- 57, гаражийн залгаа

1971

4447

5

Манаачийн байр

2010

65

6

Диспетчерийн байр

1969

26

7

Складын барилга

1969

66

8

Цайны газрын барилга

2006

124

Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ:              26 432 700 000 төгрөг

            Дэнчингийн хэмжээ:                                                     2 643 270 000 төгрөг

 

[Барилга байгууламжийн талаар дэлгэрэнгүй үзэх]

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт ирүүлэх:

1.  Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт, холбогдох бичиг баримтыг 2017 оны         09 дүгээр сарын 26-ны 10:30 цагаас 2017 оны 09 дүгээр сарын 29-ний 10:30 хүртэл ажлын цагаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын 15 тоотод хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу!

2.  Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг www.umch.ub.gov.mn вэб хуудаснаас [татах]  эсвэл Нийслэлийн өмчийн харилцааны газрын 15 тоот өрөөнд ирж авна уу!

3.  Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

ü Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт

ü Хувь хүн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт, хөрөнгийн тодорхойлолт

ü Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан) итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон шийдвэр, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын үнэмлэх, санхүүгийн тайлан баланс

ü Дэнчин тушаасан баримт

Дээрх баримтуудыг бүрдүүлж битүүмжлэн, дугтуйны гадна талд оролцох обьектын нэрийг бичиж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 15 тоот өрөөнд байрлах  САНАЛЫН ХАЙРЦАГ-т хийнэ.

4.  Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл: Худалдан авагч нь дуудлагын  худалдаагаар  худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

5.  Дэнчинг байршуулах данс: Нийслэлийн төрийн сан 100200000961 тоот данс  Хүлээн авагч: УБ.Өмч хувьчлалын орлого

6.  Дуудлагын худалдаа 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 11 цагт Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хурлын танхимд болно.  

 

 

Лавлах утас: 330256,96655962,99035512

 

 

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ ГАЗАР

ХАНДАЛТ

216900
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
322
230
552
3476
216900

Таны IP: 54.226.34.209