wrapper

Товч мэдээ

1. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын барилга

                    

 

Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2017 оны 15 дугаар тогтоолоор нийслэлийн Өмчийн харилцааны газрын барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн.

 Барилга нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Хангарьд ордны баруун урд талд байрладаг, 1956 онд ашиглалтанд орсон, цутгамал бетон суурьтай, тоосгон ханатай, модон хучилттай, модон шувуун нуруу бүхий төмөр дээвэртэй, суурь нь тэнхлэгээрээ 846,8 м2 талбайтай,  2 давхар,  929 м2 эзэмшил газартай.

Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ:                                     6 213 000 000 төгрөг         

Дэнчингийн хэмжээ:                                                                          621 300 000 төгрөг

  

 2. “Хишиг-Уул” хувьцаат компанийн нийслэлийн мэдлийн 34 хувь 

                                                                                          

 

 

 

Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2017 оны 09 дүгээр тогтоолоор “Хишиг-Уул” хувьцаат компанийн нийслэлийн мэдлийн   34 хувь буюу   295 206 /хоёр зуун ерэн таван мянга хоёр зуун зургаан/ ширхэг хувьцааг нэг багц болгон нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн.

“Хишиг-Уул” ХК нь Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрладаг бөгөөд бөөний болон жижиглэнгийн худалдаа, зоогийн газар ажиллуулах зэрэг үйл ажиллагаа явуулж байна. 

Нийт хувьцааны тоо:                                                                                 862 252 ширхэг                                   

Нийслэлийн мэдлийн хувьцааны тоо:                                                   295 206 ширхэг

“Хишиг-Уул” ХК-ийн балансын үндсэн үзүүлэлт:

                                                                                                                   /мян.төг/

 

Үзүүлэлтүүд

2014 он

2015 он

2016 он

 

Нийт хөрөнгө

1,306,119.9

   1,154,530.0

1,263,477.7

1

Эргэлтийн хөрөнгө

458,441.4

233,254.3

276,933.4

2

Эргэлтийн бус хөрөнгө

847678.5

921275.7

986,544.3

 

Нийт өр төлбөрийн дүн

609,419.5

428,003.0

533,695.7

3

Богино хугацаат өр төлбөр

430,219.6

332,945.2

313,695.7

4

Урт хугацаат өр төлбөр

179,199.9

95,057.8

220,000.0

5

Хувьцаат капиталын дүн

86,825.0

86,825.0

86,825.0

6

Дахин үнэлгээний нөөц

653,760.2

658,460.1

658,460.1

7

Эзэмшигчийн өмчийн бусад хэсэг

83,042.8

83,042.8

83,042.8

8

Хуримтлагдсан ашиг алдагдал

-126927.6

-101800.9

98,545.9

 

Өр төлбөр ба эзэмшигчийн дүн

1,306,119.9

1,154,530.0

1,263,477.7

Орлого үр дүнгийн үзүүлэлт:

1

Нийт орлого

2,141,234.2

1,475,424.6

1,471,646.5

2

Үйл ажиллагааны орлого

2,141,234.2

1,475,424.6

1,471,646.5

3

Үйл ажиллагааны  бус орлого

-

-

-

4

Нийт зардал

2,123,586.1

1,447,506.1

1,468,029.9

5

Нийт ашиг

17,648.1

27,918.5

3,616.6

6

Орлогын татвар

1764.8

2791.9

361.6

7

Тайлант үеийн цэвэр ашиг

15883.3

25126.6

3,255.0

             

Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ:                                     1 009 000 000 төгрөг         

 Дэнчингийн хэмжээ:                                                                          100 900 000 төгрөг

 

3. Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга

 

          Өрхийн Эрүүл мэндийн төвийн хуучин барилга нь 4 дүгээр хороолол 47 дугаар сургуулиас урагшаа байрладаг, 2005 онд ашиглалтанд орсон, цутгамал бетон суурьтай, тоосгон ханатай, модон шувуун нуруу бүхий төмөр дээвэртэй, 6 өрөө тасалгаатай, 108 м2 талбайтай, дан барилга юм. Цэвэр, бохир ус, дулаан, цахилгааны төвлөрсөн шугамд холбогдсон. 108 м2 эзэмшил газартай.

 

 Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ:                                        129 500 000 төгрөг         

 Дэнчингийн хэмжээ:                                                                             25 900 000 төгрөг

 

4.  Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны  Захирагчийн Ажлын  албаны 2 барилга

 

                                                                                                  

 

Энэхүү 2 барилга нь Хан-Уул дүүргийн Туул тосгонд /хуучнаар шувуун фабрик/ байрладаг. Захирагчийн Ажлын алба байрлаж байсан хуучин барилга нь цутгамал бетон суурьтай, тоосгон ханатай, модон шувуун нуруу бүхий төмөр дээвэртэй, 617,23 м2 талбайтай 20 өрөөтэй нэг давхар барилга юм.  1870 м2 эзэмшил газартай.

           Цагдаагийн тасаг байрлаж байсан хуучин барилга нь цутгамал бетон суурьтай, шавардлагатай  модон ханатай, модон шувуун нуруу бүхий төмөр дээвэртэй,  8 өрөөтэй, 246,14 м2 талбайтай, нэг давхар. 1763 м2 эзэмшил газартай.

Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ:                                        132 020 000 төгрөг         

 Дэнчингийн хэмжээ:                                                                             26 404 000 төгрөг

 

5. Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, цэцэрлэгийн барилга

                                                                                                               

          Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны хуучин хороо, цэцэрлэгийн барилгууд нь Долоон буудлын зам дагуу Хайлаастын уулзвараас хойш 350 метрт авто замын зүүн талд байрладаг.

Хорооны хуучин барилга нь 2003 онд конторын зориулалтаар баригдаж ашиглалтанд орсон, цутгамал бетон суурьтай, тоосгон хана, модон шувуу нуруутай төмөр дээвэртэй, 7 өрөөтэй, 150 м2 талбайтай, 2 давхар. Цэцэрлэгийн хуучин барилга нь 2002 онд аж ахуйн аргаар баригдсан, тоосгон ханатай, цутгамал бетон суурьтай, төмөр дээвэртэй, 7 өрөөтэй, 210 м2 талбайтай, 2 давхар барилга юм. Эдгээр барилгууд нь зөөврийн усан хангамжтай, нам даралтын зуухтай, бие даасан бохирын цооногтой, 475 м2 эзэмшил газартай 

Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ:                                           64 839 000 төгрөг 

 Дэнчингийн хэмжээ:                                                                                12 967 886 төгрөг 

 

6. Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга

Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга нь 60 дугаар сургуулийн урд байрлалтай, 2000 онд ашиглалтанд орсон, цутгамал бетон суурьтай, шавардлагатай модон ханатай, тоосгон өнгөлгөөтэй, модон шувуу нуруу бүхий хар цаасан дээвэртэй, 6 өрөөтэй, 108м² талбайтай нэг давхар барилга юм. Нам даралтын зуухаар халдаг. Барилга нь 700 м² эзэмшил газартай.  

Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ:                                    63 600 000 төгрөг

  Дэнчингийн хэмжээ:                                                                        12 720 000 төгрөг

  

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт ирүүлэх:

1.  Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт, холбогдох бичиг баримтыг  2017 оны              09 дүгээр сарын 26-ны 10:30 цагаас 2017 оны 09 дүгээр сарын 29-ны 10:30 хүртэл ажлын цагаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын 15 тоотод хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу!

2.  Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг www.umch.ub.gov.mn вэб хуудаснаас [татах] эсвэл Нийслэлийн өмчийн харилцааны газрын 15 тоот өрөөнд ирж авна уу!

3.  Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

ü Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт

ü Хувь хүн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт, хөрөнгийн тодорхойлолт

ü Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан) итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон шийдвэр, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын үнэмлэх, санхүүгийн тайлан баланс

ü Дэнчин тушаасан баримт

Дээрх баримтуудыг бүрдүүлж битүүмжлэн, дугтуйны гадна талд оролцох обьектын нэрийг бичиж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 15 тоот өрөөнд байрлах  САНАЛЫН ХАЙРЦАГ-т хийнэ.

4.  Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл: Худалдан авагч нь дуудлагын  худалдаагаар  худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

5.  Дэнчинг байршуулах данс: Нийслэлийн төрийн сан 100200000961 тоот данс  Хүлээн авагч: УБ.Өмч хувьчлалын орлого

6.  Дуудлагын худалдаа 2017 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 11 цагт Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хурлын танхимд болно.  

 

 

Лавлах утас: 330256,96655962,99035512

             НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ ГАЗАР

 

ХАНДАЛТ

216900
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
322
230
552
3476
216900

Таны IP: 54.226.34.209