wrapper

Товч мэдээ

      Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийслэлийн өмчит 700 орчим  төр захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай Нийслэлийн Өмчийн харилцааны газар “Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээ” байгуулан, гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, Нийслэлийн удирдлагуудад танилцуулан цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхойлж,  тэргүүний сайн ажиллаж байгаа байгууллагуудыг шагнаж урамшуулах, хангалтгүй ажиллаж байгаа байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцох ажил уламжлал болоод байна.

      Энэ оны хувьд нийт 650 орчим байгууллагын гэрээг дүгнэснээс 78,1% бүрэн хангалттай, 17,7% хангалттай, 3,7% ажил сайжруулах  үнэлгээ авсан байна.

      Бүрэн хангалттай дүгнэгдсэн байгууллагуудаас гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэн, нийслэлийн өмчийг нэмэгдүүлэх талаар санал санаачлагатай, бусдыгаа манлайлан ажиллаж байгаа 

  • Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль
  • Чингэлтэй дүүргийн “Эрүүл Мэндийн төв”
  • Баянзүрх дүүргийн 147 дугаар  цэцэрлэг
  • Сонгинохайрхан  дүүргийн 163 дугаар цэцэрлэгт “НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙГ ЭЗЭМШИГЧ ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА”-аар шалгаруулж, Нийслэлийн Засаг дарга өргөмжлөл, болон мөнгөн шагнал гардууллаа.

 

ХАНДАЛТ

212314
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
2
138
977
6459
212314

Таны IP: 54.198.210.67