wrapper

Товч мэдээ

                                        

      2017 оны 05 дугаар 09-ны өдрүүдэд нийслэлийн Засаг даргын харъяа орон нутгийн өмчит 43 байгууллагын удирдлагуудыг хамруулсан “Байгууллагын манлайлал-хөгжил” сэдэвт сургалтыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Удирдлагын академитай хамтран зохион байгуулж явууллаа.

     Сургалтаар байгууллагын үйл ажиллагааг тогтвортой удирдан манлайлах, байгууллагын хөгжлийн хандлагын талаар мэдлэг чадвар эзэмшүүлэх, орон нутгийн өмчийн харилцаа, санхүүгийн удирдлагын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Удирдлагын академийн багш болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын холбогдох албан тушаалтнууд хичээл зааж уулзалт ярилцлага явууллаа.

     Мөн тус сургалтаар Нийслэлийн засаг дарга С.Батболд удирдах албан тушаалтнуудад захирах, захирагдах ёсыг баримталж ажиллан, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, нийслэлийн өмнө хүлээсэн үүргийн дагуу санхүү эдийн засгийн чадамжийг дээшлүүлэн, өмчийн өгөөжийг нэмэгдүүлж, төсвийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн, ашгийг нэмэгдүүлж, алдагдлыг бууруулах, түрээсийн болон ногдол ашиг төвлөрүүлж ажиллах талаар үүрэг өглөө.

ХАНДАЛТ

152096
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
42
211
1759
9712
152096

Таны IP: 54.145.101.33