wrapper

Эрүүл ажлын байр аяны хүрээнд зохион байгуулсан ажлын тайлан

 

Байгууллагын 52 албан хаагчаас эрүүл мэнд, зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, стресс, хорт зуршил гэсэн таван чиглэлээр асуулга авч дараах үр дүн гарлаа. 

Эрүүл мэндийн асуулгаар: Нийт албан хаагчдын давхардсан тоогоор 48% шүдний өвчлөлтэй, 19% нойргүйдэл, 46%  цусны даралт ихэсдэг, 19% зүрхний үйл ажиллагаа алдагддаг, 15% нь ясны сийрэгжилттэй байна. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан байдлаар 67% нь жилд нэг удаа, 29% нь 2 жилд нэг удаа, 2 албан хаагч 2 жилд нэг удаа хамрагдсан байна.

 Зөв хооллолтын асуулгаар: 10 албан хаагч 7 хоногийн нэг өдөр цагаан хоол иддэг, 33 албан хаагч хоол хүнсэндээ жимс хүнсний ногоог түлхүү хэрэглэдэг байна.

 Дасгал хөдөлгөөний чиглэлээр авсан асуулгаар:  33 албан хаагч өдөр тутамдаа алхадаг, гүйдэг,  3 албан хаагч йогоор хичээллэдэг, дугуй унадаг 2, зааланд тоглодог 7, фитнесс, бассейнд явдаг 7 албан хаагч байна.

Стрессийг бий болгодог хүчин зүйлс, шинж тэмдэгүүд, даван туулах аргуудыг мэддэг эсэх талаар дараах байдлаар хариулсан байна.

Хорт зуршлын талаарх судалгаагаар нийт албан хаагчдын 32% нь хорт зуршилтай /үүнд тамхи тогтмол хэрэглэдэг, буруу хооллолт г.м/ байна.

ХАНДАЛТ

384544
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
160
403
939
3033
384544

Таны IP: 35.175.191.72