wrapper

 

 

НИЙСЛЭЛИЙН АВЛИГЫН ЭСРЭГ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ 4 ДҮГЭЭР ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД  

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН АШИГЛАЛТ, УДИРДЛАГЫН ГАЗРААС ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖИЛ

/2015-2020/      

 

4 дүгээр зорилтын хүрээнд:

1. Нийслэлийн өмчийн бүртгэл хяналт, үнэлгээний нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, үйл ажиллагааны үр дүнг тооцох механизмыг сайжруулж, хариуцлагыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг ил тод болгох;

 

  

2015 оны байдлаар:

          Монгол Улсын Засгийн газраас баталсан “Монгол улсад бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн өмчийн хорооноос БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОЙКА”-тай хамтран “Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн мэдээллийн систем”-ийн программыг шинэчлэн боловсруулж нэвтрүүлсэн. Шинэчилсэн системээр нийслэлийн өмчит 714 байгууллагын тайланг хүлээн авч нэгтгэсэн бөгөөд нийслэлийн өмч 2014 оны жилийн эцсийн балансаар                           1 083 220,3 сая төгрөгийн нийт хөрөнгөтэй, үүнээс эргэлтийн бус хөрөнгө 965 873,3 сая, эргэлтийн хөрөнгө 117 347,0 сая төгрөг байна. Элэгдэл тооцоогүй дүнгээр буюу бүртгэлийн анхны үнээр авч үзвэл нийслэлийн өмчийн эргэлтийн бус хөрөнгө 1 712 712,4 сая төгрөгт хүрсэн.

2016 оны байдлаар:

         Нийслэлийн өмчит 741 байгууллагын 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг “Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл”-ийн шинэчилсэн программаар 2 дахь жилдээ хүлээн авч, үндсэн хөрөнгийн хөдлөл, өөрчлөлтийн тайлантай тулган баталгаажуулж, дүн мэдээг Сангийн яамны Төрийн өмчийн удирдлага, бүртгэл, тооллого, хяналтын газар, Үндэсний статистикийн хороонд тус тус хүргүүлсэн.  

   Нийслэлийн өмчийн эргэлтийн бус хөрөнгийн дүн 1 188 960,1 сая төгрөг, нийт хөрөнгийн дүн 1 339 937,3 сая төгрөг болсон байна. Элэгдэл тооцоогүй дүнгээр буюу бүртгэлийн анхны үнээр авч үзвэл нийслэлийн өмчийн эргэлтийн бус хөрөнгө 2 036 972,8 сая төгрөгт хүрсэн.

 2017 оны байдлаар:

                                                                                                                                                     Монгол Улсын Засгийн газраас баталсан “Монгол улсад бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОЙКА”-тай хамтран боловсруулсан “Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн мэдээллийн систем”-ийн программыг 3 дахь жилдээ ашиглаж шинэчлэн сайжруулах ажлыг хийж байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар шинэчилсэн программаар нийслэлийн өмчит байгууллагуудын тайланг хүлээн авах, холбогдох сургалтыг зохион байгуулах талаар НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга С.Батболд нарын нэр дээр ирүүлсэн 2017 оны 1/168 албан бичгийн дагуу 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг “Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн мэдээллийн систем”-ээр авч үндсэн хөрөнгийн хөдлөл, өөрчлөлтийн тайлантай тулган баталгаажуулж, уг системийн мэдээллийн дүүргэлт чанар байдал дээр онцгой анхаарч,  дүнг нэгтгэн ажиллалаа.

                                                                                                                                                     Уг системийн хамгийн анх нэвтрүүлсэн орон нутаг нь Улаанбаатар хот байсан мөн НӨХГ нь 2016 оны санхүүгийн тайланг 100 хувь “Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн систем”-ээр буюу цахим хэлбэрээр авсан цорын ганц орон нутгийн өмчийн алба болж чадсан юм.  

                                                                                                                                                     Шинэчилсэн системээр нийслэлийн өмчит 770 байгууллагын тайланг хүлээн авч нэгтгэсэн бөгөөд нийслэлийн өмч 2016 оны жилийн эцсийн балансаар 1.796.109,1 сая төгрөгийн нийт хөрөнгөтэй, үүнээс эргэлтийн бус хөрөнгө 1.392.294,6 сая, эргэлтийн хөрөнгө 403.814,4 саятөгрөгбайна. /Элэгдэл тооцоогүй дүнгээр буюу бүртгэлийн анхны үнээр авч үзвэл нийслэлийн өмчийн эргэлтийн бус хөрөнгө 2.346.209,6 сая төгрөгт хүрчээ./

2018 оны байдлаар:

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар шинэчилсэн программаар нийслэлийн өмчит байгууллагуудын тайланг хүлээн авах, холбогдох сургалтыг зохион байгуулах талаар НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга С.Батболд нарын нэр дээр ирүүлсэн 2018 оны А-1/50 албан бичгийн дагуу 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг “Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн мэдээллийн систем”-ээр авч үндсэн хөрөнгийн хөдлөл, өөрчлөлтийн тайлантай тулган баталгаажуулж, уг системийн мэдээллийн дүүргэлт чанар байдал дээр онцгой анхаарч,  дүнг нэгтгэн ажиллалаа.

Шинэчилсэн системээр нийслэлийн өмчит 758 байгууллагын тайланг хүлээн авч нэгтгэсэн бөгөөд нийслэлийн өмч 2017 оны жилийн эцсийн балансаар 2.087.887,1 сая төгрөгийн нийт хөрөнгөтэй, үүнээс эргэлтийн бус хөрөнгө 1.581.182,5 сая, эргэлтийн хөрөнгө 506704,5 сая төгрөг байна. /Элэгдэл тооцоогүй дүнгээр буюу бүртгэлийн анхны үнээр авч үзвэл нийслэлийн өмчийн эргэлтийн бус хөрөнгө 3.180.169,5 сая төгрөгт хүрчээ./

2019 оны байдлаар:

         2019 оны 1 дүгээр улиралд нийслэлийн 9 дүүргийн 770 байгууллагын санхүүгийн тайлан, өмчийн бүртгэл хөдөлгөөний тайлан мэдээг өмчийн бүртгэлийн нэгдсэн системийг ашиглан хүлээн авсан. Уг ажлыг хийх явцад өмчийн бүртгэлийн систем дээр гарсан том жижиг алдаа эвдрэл гэмтэлийг засварлах, зөвлөгөө өгөх ажлыг хийж гүйцэтгэлээ.

Өмчийн бүртгэлийн системийн удирдлагын сервер програмын хэвийн ажиллагааг хангах мэдээллийн эмх цэгцийг сайжруулж 770 байгууллагын хөрөнгийн бүртгэл санхүүгийн тайлангийн нэгтгэлийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн

Тус системээр нийслэлийн өмчит 770 байгууллагын тайланг хүлээн авч нэгтгэсэн бөгөөд нийслэлийн өмч 2018 оны жилийн эцсийн балансаар 3.823.212,8 сая төгрөгийн нийт хөрөнгөтэй, үүнээс эргэлтийн бус хөрөнгө 3.219.405,8 сая, эргэлтийн хөрөнгө 603807,1 сая төгрөг байна. /Элэгдэл тооцоогүй дүнгээр буюу бүртгэлийн анхны үнээр авч үзвэл нийслэлийн өмчийн эргэлтийн бус хөрөнгө 3.839.172,7 сая төгрөгт хүрчээ./

   Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Үндэсний Статистикийн газарт 770 байгууллагын өмчийн бүртгэлийн дүн мэдээг  ТӨ болон ТӨХ маягтуудын дагуу тайлагнаж хүргүүлэв.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 193 дугаар тогтоол, Сангийн сайдын 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 207 дугаар тушаалаар баталсан үнэлгээний аргачлал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 367 дугаар тогтоолоор баталсан үнэлгээний ажлыг зохион байгуулах зааврын дагуу нийслэлийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлж санхүүгийн тайланд тусгах, нийслэлийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлгээний нэгтгэл  хийх ажлыг хийлээ.

Нийслэлийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээнд нийслэлийн өмчит 520 байгууллага хамрагдлаа.

Газар эзэмших эрхийг үнэлж санхүүгийн тайланд тусгах аргачлалын дагуу 478 хуулийн этгээд, эзэмшиж буй 42.538.565,7 м2 буюу 4203,89 га талбайтай  1255 нэгж талбар газраа суурь үнэлгээгээр үнэлж, 893.743,2 сая төгрөгийн үнэлгээ бүхий газар эзэмших эрхээ санхүүгийн тайлангийн биет бус хөрөнгөд тусгав.

Нийслэлийн өмчийн барилга байгууламжийн 2018 оны бүртгэл, үнэлгээний нэгтгэлд 515 хуулийн этгээдийн 23970 нэрийн 1.947.520.4 сая төгрөгийн /1.947.520.491.972.4төг/ үлдэх өртөгтэй хөрөнгө нэгтгэгджээ.

Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралд хийсэн ажлаа танилцуулж нийслэлийн өмчийн дүн мэдээг баталгаажуулж авлаа.

2020 оны байдлаар:  

Төрийн Өмчийн бодлого зохицуулалтын газар шинэчилсэн программаар нийслэлийн өмчит байгууллагуудын тайланг хүлээн авах, холбогдох сургалтыг зохион байгуулах талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы нэр дээр ирүүлсэн 2020 оны А-1/137 тоот албан бичгийн дагуу 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг “Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн мэдээллийн систем”-ээр авч үндсэн хөрөнгийн хөдлөл, өөрчлөлтийн тайлантай тулган баталгаажуулж, уг системийн мэдээллийн дүүргэлт чанар байдал дээр онцгой анхаарч,  дүнг нэгтгэн ажиллалаа.

Өмчийн бүртгэлийн системээр нийслэлийн өмчит 767 байгууллагын тайланг хүлээн авч нэгтгэсэн бөгөөд нийслэлийн өмч 2019 оны жилийн эцсийн балансаар нийт хөрөнгө 4.114.332,1 сая төгрөг үүнээс эргэлтийн бус хөрөнгө 3.180.340,2 сая, эргэлтийн хөрөнгө 933.991,9  сая төгрөг байна.  /Элэгдэл тооцоогүй дүнгээр буюу бүртгэлийн анхны үнээр авч үзвэл нийслэлийн өмчийн эргэлтийн бус хөрөнгө 3.963.943.3 сая төгрөгт хүрчээ./

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Үндэсний Статистикийн газарт 767 байгууллагын өмчийн бүртгэлийн дүн мэдээг  ТӨ болон ТӨХ маягтуудын дагуу тайлагнаж  хүргүүлэв.

2020 оны 3 дугаар улирлын байдлаар  нийт 156.328,2 сая төгрөгийн эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэж, 15.308,4 сая төгрөгийн эд хөрөнгийг нийслэлийн өмчөөс хасагдаж, бүртгэлийн үнээр нийслэлийн өмчийн эргэлтийн бус хөрөнгө 4,104,963.1 сая төгрөг болсон байна. Үүнээс:

Нэмэгдсэн нь:

·      НИТХТ-ийн тогтоолоор бүртгэсэн барилга байгууламж 117 нэрийн 101,914.6 сая төгрөг

·      НЗД-ын захирамжаар бүртгэсэн тээврийн хэрэгсэл – 8,537.5 сая төгрөг /65ш/  ЭБХХХК-ын хурлаар бүртгэсэн эд хөрөнгө – 618.2 сая төгрөг /50 байгууллагын/ 

·      Шинээр бий болсон эд хөрөнгийг данс бүртгэлдээ бүртгэн авах тухай албан бичиг хүргүүлсэн байдал –35,659.0 сая төгрөг

·      Буцалтгүй  тусламж, хандив бэлэглэлийн  хөрөнгөөр бий  болсон  2 байгууллагын  барилга,  нийтийн  эзэмшлийн  нийт   442,0 сая төгрөгийн  хөрөнгө,

·      Иргэн  аж ахуйн нэгж  байгууллагаас нийслэлийн  өмчид үнэ төлбөргүй шилжүүлж буй 8,8 тэрбум төгрөгийн 

·      Хөрөнгө худалдан  авах хүсэлт ирүүлсэн  26 байгууллагын хүсэлтийг судлан  ЭБХХХК-ын хурлаар  хэлэлцүүлж,  нийт 398,9 сая төгрөгийн өртөг бүхий  хөрөнгийг   нийслэлийн  өмчид тус тус бүртгэсэн

Хасагдсан нь:

·      НИТХТ-ийн тогтоолоор  19 байгууллагын нийт 5,740.7 сая төгрөгийн үнэ бүхий  24 барилга байгууламжийг

·      Нийслэлийн Засаг даргын  захирамжаар нийт 2,746.1 сая төгрөгийн үнэ бүхий  давхардсан тоогоор 55 байгууллагын 108 ширхэг тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах

·      “Эргэлтийн бус хөрөнгийн хөдөлгөөн хариуцсан коммисс”-ын хурлаар хэлэлцүүлж,110 байгууллагын нийт 6,827,0 сая төгрөгийн эд хөрөнгийг акталж данс бүртгэлээс хасах.

 

 

2. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар нэмж байгуулахыг хязгаарлах;

 

2015 он:

1.  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 45 дугаар тогтоолоор Улаанбаатар сан ОНӨААТҮГ-ыг татан буулгасан.

2016 он:

1.  Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-ыг 2016 оны 14 дүгээр тогтоолоор ажил үүргийн дагуу Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, УБ зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ, Геодези усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ болгон өөрчилөн зохион байгуулсан.

2018 он:

1.  Зорчигч тээврийн нэгтэл ОНӨААТҮГ-ыг 2018 оны 73 дугаар тогтоолоор удирдлагын хэт төвлөрлыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг түргэн шуурхай иргэдэд хүргэх зорилгоор салган Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ыг үүсгэн байгуулсан.

2.  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 179 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын салбарт үйл ажиллагаа явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, хөрөнгийн сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа явуулах зорилгоор “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг байгуулж, компаний дүрмийг баталсан.

2019 он:

1.    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 17 дугаар тогтоолоор Минж нутагшуулах, үржүүлэх төслийн нэгж ОНӨТҮГ-ыг татан буулгаж, Нийслэлийн Байгаль орчны газарт нэгтгэхээр шийдвэрлэсэн.

2.    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 100 дугаар тогтоолоор түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх, нийгмийн зорилтод бүлгийг орон сууцжуулах зорилгоор Ахмадын хотхон-1 ОНӨААТҮГ-ыг Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн харьяа нэгж болгон зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

3.    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 65 дугаар тогтоолоор Улаанбаатар хотноо 2020 онд зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд 2020” олон улсын спортын 7 дугаар их наадам, 2023 онд зохион байгуулагдах Зүүн Азийн залуучуудын спортын наадмын бэлтгэл ажлыг хангах зорилгоорУлаанбаатар спорт менежмент хувьцаат компанийг байгуулж, компаний дүрмийг баталсан.

 

 

 3. Төсвийн орлого, зарлага болон өр зээл, өмч хөрөнгийн зарцуулалттай холбоотой аливаа мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй хяналттай болгох, нийслэл дүүргийн нутгийн захиргааны байгууллага, өмчит үйлдвэрийн газар, компаниудыг шилэн дансны тогтолцоонд шилжүүлэх.

 

-       Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой /51%-иас дээш/ хуулийн этгээдүүд шилэн дансанд мэдээллээ байршуулж хэвшсэн. Шинээр байгуулагдсан 2 хуулийн этгээдийг шилэн дансанд мэдээллээ байршуулахыг үүрэг болгосон.

 

 

 

2020 онд:

 

Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой /51%-иас дээш/ хуулийн этгээдүүд шилэн дансанд мэдээллээ байршуулж хэвшсэн. Үүнд: 15 ОНӨААТҮГ, 17 ОНӨТҮГ, төрийн өмчийн оролцоотой 9 хувьцаат компани, нийслэлийн өмчит төсөвт 770 байгууллага. Мөн шинээр байгуулагдсан 2 хуулийн этгээдийг шилэн дансанд мэдээллээ байршуулахыг үүрэг болгосон. Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд 2020 онд шилэн дансанд мэдээллээ 100 % байршуулж хэвшсэн.

 

4. Нийслэлд зайлшгүй шаардлагатай байгаагаас бусад нийслэлийн өмчит үйлдвэрийн газар, нийслэлийн өмчийг хувьчлах;

 

  Нээлттэй дуудлагын худалдааг 2015 онд 9 удаа зохион байгуулж, 11 барилгыг хувьчилсан байна. Үүнд: “Ионсей найрамдал” эмнэлгийн байрлаж байсан барилга, 6 хүний халуун усны барилга, Хуандайн аманд байрлах бага сургуулийн ашиглалтгүй барилга, Хандгайтын Цэнгэг агаар сувиллын  барилга, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга, 24 дүгээр байрны 1 давхрын Цамхаг 24 СӨХ-ийн эзэмшиж байсан байр, Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төвийн барилга, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга, Улаанбаатар таймс сонины Хэвлэх үйлдвэрийн барилгыг тус тус худалдсан.

  Өмч хувьчлалаас нийслэлийн төсөвт 22410,0 сая төгрөг төвлөрүүлэхээс 37513,2 сая төгрөг төвлөрүүлсэн. Төлөвлөгөөний биелэлт 167 хувьтай байна.

          2016 онд: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 32/29 дүгээр тогтоолоор 2016 онд хувьчлагдах 1 хуулийн этгээд, 19 барилга байгууламжийн жагсаалтыг батлуулж нээлттэй дуудлагын худалдааны зарыг байршуулж, нийтэд мэдээлсэн.

      Нээлттэй дуудлагын худалдааг 2016 онд 8 удаа зохион байгуулж 4 барилгыг хувьчилсан байна. Үүнд:

Багахангайн Цантын мал хүлээн авах цэгийн барилга байгууламж, Өлзийт тосгоны дэд станц, Уурын зуухны дуусаагүй барилга, Хан-Уул дүүргийн  6 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга, Чингэлтэй дүүргийн  8 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг тус тус худалдлаа. Өмч хувьчлалаас нийслэлийн төсөвт жилийн эцсийн байдлаар 225,350.0 мянган төгрөг төвлөрүүлсэн.  Төлөвлөгөөний биелэлт 2 хувьтай.

2017 онд:  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 6/13 дугаар тогтоолоор 2017 онд хувьчлагдах 2 барилга байгууламжийн жагсаалтыг, Нийслэлийн Засаг даргын 2017.05.09-ний өдрийн А/287 дугаар захирамжаар хувьчлах эд хөрөнгийн жагсаалтанд шинээр орсон 2 барилга байгууламж, хариуцан ажиллаж байсан Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрчлөгдсөн 5 барилга байгууламж, нийт 8 барилга байгууламжийн хувьчлалыг хариуцан ажиллах Итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг томилуулав.

Нийслэлийн Өмч хувьчлах комиссын хурлыг нийт 3 удаа зохион байгуулж, 32 асуудал хэлэлцүүлэн 25 асуудлыг шийдвэрлүүлж, 25 тогтоол гаргуулан хэрэгжилтийг ханган ажиллалаа.

Нээлттэй дуудлагын худалдааг нийт 8 удаа зохион байгуулахаар “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Үндэсний шуудан”, “Монголын үнэн” зэрэг өдөр тутмын сонинд нийтлүүлж, Өмчийн харилцааны газрын “Umch.ub.gov.mn” сайтад байршуулан хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр дамжуулан нийтэд мэдээлсэн боловч 5 удаагийн дуудлага худалдаанд санал ирүүлээгүй бөгөөд дараах 3 удаагийн дуудлага худалдаанд санал ирүүлж 8 барилга байгууламжийг хувьчилснаас нийслэлийн төсөвт 5 038 402 000 төгрөгийг төвлөрүүлсэн   байна. Үүнд:

Ø ХУД-ийн  5 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга 60 640 000 төгрөгөөр,

Ø ХУД-ийн 14 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга 37 462 000 төгрөгөөр,

Ø Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Хороо, цэцэрлэгийн хуучин барилгыг  65 900 000 төгрөгөөр,

Ø Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг 63 800 000 төгрөгөөр, 

Ø  Нийслэлийн Өмчийн харилцааны газрын барилгыг 4 360 000 000 төгрөгөөр,

Ø БГД-ийн 19 дүгээр хорооны ӨЭМТөвийн хуучин барилгыг 103 500 000 төгрөгөөр,

Ø ЧД-ийн 1 дүгээр хорооны Нийтийн бие засах газрыг 34 000 000 төгрөгөөр,

Ø БЗД-ийн 3 дугаар хороо, Сансарын үйлчилгээний төвийн Шуудангийн 49 дүгээр салбарын түрээсээр эзэмшиж буй байрыг 313 227 000 төгрөгөөр хувьчилсан.

Төлөвлөгөөний биелэлт 100,7 хувьтай байна.

 

        2018 онд:

-     1 аж ахуйн нэгж, 1 барилга, байгууламжийг хувьчилж нийслэлийн төсөвт 8,589.8 сая төгрөг төвлөрүүлсэн.

2019 онд:

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/21 дүгээр тогтоолоор 2019 онд 2 аж ахуйн нэгж, 13 барилга байгууламжийг хувьчлалын жагсаалтад оруулан баталж, нийслэлийн төсөвт өмч хувьчлалаас 90,1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр шийдвэрлэсний дагуу хувьчлалын ажлыг зохион байгуулан  ажиллалаа.

Орлогын төлөвлөгөөний дийлэнх буюу 94,4 хувь болох 85,0 тэрбум төгрөгийг “Хангарьд” ордон /40,0 тэрбум/, нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр /20,0 тэрбум/, хуучнаар “Автобус 3” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын барилга байгууламж /25,0 тэрбум/ -ийг төгрөгийг хувьчлалын орлогоор төвлөрүүлэхээр тусгагдсан. /Хуучнаар “Автобус 3” НӨҮГ-ын барилга байгууламжийг НИТХ-ын 2015 оны 24/05 дугаар тогтоолоор хувьчлахаар шийдвэрлэсэн/

Тайлант онд буюу НИТХТ-ийн 2019.06.10-ны өдрийн 95 дугаар тогтоолоор Нийслэлийн Өмч хувьчлах комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон бөгөөд 2019.07.05-ны өдөр хуралдаж 2 асуудлыг шийдвэрлэсэн ба хуралдааны бус хэлбэрээр 3 асуудлыг шийдвэрлэсэн байна. Үүнд:

НӨХК-ын хурлаар:

·      Хан-Уул дүүргийн 6-р хороонд байрлалтай Цагдаагийн түр саатуулах байрны өмчлөгчийн эрх шилжүүлэх

·      Усан спорт сургалтын төвийн хувьчлалын тайлан батлах

НӨХК-ын хуралдааны бус хэлбэрээр

·      Нийслэлийн засаг захиргааны 4 дүгээр байрыг хувьчлах тухай

·      Баянгол дүүргийн 7-р хороо, “Монгол шуудан” ХК-ийн 23-р салбарын түрээсээр эзэмшиж буй байрыг хувьчлах тухай

·      СХД-ийн 20-р хорооны халуун усны барилгыг хувьчлах тухай

Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн  03 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байрыг хувьчлах дуудлагын худалдааны доод үнийг 24,1 тэрбум төгрөгөөр тогтоож, нээлттэй дуудлагын худалдааг нийтэд зарлахаар шийдвэрлэсний дагуу дуудлагын худалдааг 2019 оны 10 дугаар сарын 28, 11 дүгээр сарын 12, 11 дүгээр сарын 28-ны өдрүүдэд, мөн Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаар тогтоолоор хуучнаар “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламжийн дуудлагын худалдааны доод үнийг  26 432 700 000 /хорин зургаан тэрбум дөрвөн зуун гучин хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр тогтоосны дагуу 2017 оны 9 дүгээр сарын 28, 2019 оны 11 дүгээр сарын 08, 28-ны өдөр дуудлагын худалдааг зохион байгуулахаар зарласан боловч оролцогчийн санал  ирээгүй болно. 

Баянгол дүүргийн 7-р хороо, “Монгол шуудан” ХК-ийн 23-р салбарын түрээсээр эзэмшиж буй байр, СХД-ийн 20-р хорооны халуун усны барилгыг тус тус иргэний хуулийн дагуу санал болгон хувьчилж, нийслэлийн төсөвт 315 477 000 төгрөгийн орлого төвлөрүүлээд байна.

       Хувьчлагдах аж ахуйн нэгж, барилга байгууламжийн хөрөнгийн үнэлгээг хийлгүүлэхээр “Эрдэнэс экаунтинг” ХХК, “Үнэлгээ консалтинг” ХХК, “Золач” ХХК-тай тус тус гэрээ байгуулан ажиллаж байна. 

       Нээлттэй дуудлагын худалдааны зар мэдээг “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Үндэсний шуудан” зэрэг өдөр тутмын сонин, Өмчийн ашиглалт удирдлагын газрын “Umch.ub.gov.mn” сайтад байршуулж, нийтэд мэдээллээ. Мөн томоохон барилга байгууламжууд дээр видео зар сурталчилгааг хийлгэн UBS, TV9, SBN, MNC, TM зэрэг телевизээр өдрийн 3 удаагийн давтамжтайгаар явууллаа.

2019 онд:

Тайлант хугацаанд Нийслэлийн Өмч хувьчлах комиссын хурлыг 5 удаа /2020.02.07, 2020.04.01, 2020.05.15, 2020.07.08, 2020.07.30/ зохион байгуулж, 43 асуудал хэлэлцүүлж, 33 тогтоол гаргуулж ажилласан байна.  Үүнд:

-     Шинээр хувьчлах тухай - 11,

-     Өмчлөгчийн эрх олгох тухай - 7,

-     Хувьчлалын тайлан батлах тухай - 6,

-     Дахин дуудлагын худалдаагаар хувьчлах тухай - 4,

-     Менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах тухай – 3,

-     Менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлан авах этгээдийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын дүнг баталсан тухай -2,

 

НИТХ-ын 2019 оны 29/32 дугаар тогтоолоор Нийслэлийн өмчөөс хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад орсон "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн нийслэлийн өмчлөлийн 49,0 хувийг хувьчлах үнэлгээг тогтоох зорилгоор зөвлөх сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хороог НӨАУГ-ын 2020.05.18-ны өдрийн А/215 дугаар тушаалаар байгуулсан. Зөвлөх үйлчилгээний зарыг 2020.05.21-ний өдрийн “Өдрийн сонин”, “Өнөөдөр” сонинд нийтлүүлсэн ба 2020.06.03-ны өдөр 7 компани саналаа ирүүлсэн. Ирүүлсэн саналуудыг үнэлэхэд 1 компани шаардлагад нийцэж, бусад нь шаардлага хангаагүй тул зарыг дахин 2020.06.30-нд нийтэд мэдээлсэн. Ирүүлсэн саналуудыг 2020.07.17-нд нээхэд 4 компани саналаа ирүүлсэн ба 2 компани шаардлагад нийцсэн 2 компани нь шаардлагад нийцээгүй болно. ТБӨНӨХБАҮХАТХ-ийн 36.7-р зүйлд “3 ба түүнээс дээш зөвлөхийг хураангуй жагсаалтад оруулахаар” заасан байдаг тул зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах боломжгүй болоод байна. 

 Мөн 50-р дэлгүүрийн өргөтгөлийн барилга, БГД-ийн 1, 8 дугаар хорооны ӨЭМТ-ийн барилга, “Монгол шуудан” ХК-ийн 20, 26 дугаар салбарын түрээсээр эзэмшиж буй байрнууд, “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн Ж блок, “Хишиг-Уул” ХК-ийн нийслэлийн өмчлөлийн 34 хувийн үнэлгээний тайлангуудыг хүлээн авсан.

Нийслэлийн өмч хувьчлалын нээлттэй дуудлагын худалдааг нийтэд 7 удаа зарласан ба нийслэлийн төсөвт 2020 оны 3-р улирлын байдлаар 67,273.4 сая төгрөг төвлөрүүлэхээс өнөөдрийн байдлаар 20,757.9 сая төгрөгийг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөний биелэлт 31%-тай байна. Үүнд: 

1.  ХУД-ийн 12-р хорооны  ӨЭМТ-ийн хуучин барилга - 62,4 сая төгрөг

2.  “Монгол шуудан” ХК-ийн 20 дугаар салбарын байр – 76,6 сая төгрөг

3.  “Монгол шуудан” ХК-ийн 23 дугаар салбарын 2 дугаар хэсэг – 254,6 сая төгрөг

4.  Хуучнаар “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламж   20.020,0 сая төгрөг

5.  БГД-ийн 10-р хорооны хуучин барилга 15,2 сая төгрөг

6.  Баруун сэлбэ үйлчилгээний төвийн “Ж” блокийн байрны дэнчин – 308,3 сая төгрөг

7.  Сүхбаатар дүүргийн 16-р хорооны ӨЭМТ-ийн хуучин барилга – 35,0 сая төгрөг           

 

 

 


     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХАНДАЛТ

530633
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
76
154
519
3440
530633

Таны IP: 3.236.16.13