wrapper

 

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ
201
9 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

                                                                                                                                                                                                     2019.12.18

Зорилт

Зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ

Гүйцэтгэл

       1.    Хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, ашиг сонирхлын болон ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төсвийн ил тод нээлттэй байдлыг хангах чиглэлээр

 

 

 

 

1

Шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх, ёс зүйг дээшлүүлэх

Нийтийн албанд томилогдох албан тушаалтныг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулсаны үндсэн дээр албан тушаалд томилох

Албан тушаалд шинээр буюу дэвшүүлэн томилогдож буй 8 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ-аар хянуулж, албан тушаалд томилсон.

Түр орлон гүйцэтгэгч томилохдоо “Төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ыг баримтлах

Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг хууль, журамд заасны дагуу тодорхой хугацаагаар түр орлон гүйцэтгүүлж байна.

 

 

 

2

Засгийн газрын 2016 оны 80 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам”-ын 3.8 дах хэсгийг хэрэгжүүлэх

Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой компанийн төлөөлөн удирдах зөвлөлд төрийн захиргааны нэг албан хаагч 2-оос илүүгүй зөвлөлд төлөөлөл хэрэгжүүлэх

НӨАУГ-ын 10 мэргэжилтэн нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой 13 хуулийн этгээдийн 2-с илүүгүй УЗ, ТУЗ-д төлөөлөл хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

 

 

 

 

3

Байгууллагын цахим хуудасны ашиглалтыг сайжруулах, мэдээлэл түгээх арга хэрэгслийг бүрэн ашиглах, мэдээллийг байнга шинэчлэх

Байгууллагын

шийдвэр, үйл ажиллагааны талаарх мэдээллийг цахим хуудсанд тогтмол мэдээлж байршуулна.

Нийслэлийн Өмчийн харилцааны талаарх мэдээ мэдээллийг түгээх, олон нийтэд ил тод, нээлттэй мэдээ мэдээлэл хүргэх, үйл ажиллагааг зохицуулах зорилгын хүрээнд МУ-ын хууль Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, Засгийн газрын 2013 оны 411 дүгээр тогтоол “Мэдээллийн ил тод байдлыг хангах нийтлэг журам”, Засгийн газрын 2009 оны 143 дугаар тогтоол “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт”-ийг байгууллагын цахим хуудасны үйл ажиллагаанд мөрдлөг болгон,  үндсэн үйл ажиллагаатай холбоотой болон цаг үеийн шаардлагаар зохион байгуулагдаж буй ажлуудын талаарх 69 мэдээллийг цахим хуудаснаа байршуулан ажиллалаа. Үүнээс:

ü  Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулагчийн урилга -37

ü  Дуудлага худалдааны зар -1

ü  Тендерийн урилга -1

ü  Журмын төсөлд санал авах -1

ü  Журам гэрээний төсөл батлуулсан талаар -1

ü  Эрүүл ажлын байр аяны хүрээнд -20

ü  Бусад -8

Үйл ажиллагааны ил тод байдлын хүрээнд:

ü  Байгууллагын дүрэм

ü  Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын ёс зүйн дүрэм

ü  Хөдөлмөрийн дотоод журам

ü  Газрын даргын тушаалаар батлагдсан дотоооддоо дагаж мөрдөж буй дүрэм журмууд

ü  Үйл ажиллагааны тайлан / улирал бүрээр /

ü  Төрийн үйлчилгээ өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний мэдээлэл

ü  Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээ / улирал бүрээр /

ü  Албан бичгийн шийдвэрлэлтийн мэдээ /улирал бүрээр/,

ü  Албан хаагчидтай холбогдох утасны жагсаалт албан имэйл хаягийг тогтмол шинэчилдэг

ü  Үндсэн үйл ажиллагаатай холбогдон гарсан газрын даргын 469 тушаал

ü  Үндсэн үйл ажиллагаатай холбогдон гарсан НИТХТ-ийн 34 тогтоол

Хүний нөөцийн ил тод байдлын хүрээнд:

ü  2019 оны хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр

ü  Ажлын байрны сул орон тооны зар /3 удаа/

ü  Газрын даргын гадаад томилолтын талаарх мэдээлэл

ü  Засгийн газрын 2019 оны 38 дугаар тогтоолын хавсралт “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”

ü  2019 онд шинээр ажилд томилогдсон албан хаагчдын мэдээлэл 

Төсөв санхүүгийн ил тод байдлын хүрээнд:

ü  2019 оны төсвийн орлого, зарлагын гүйцэтгэлийн мэдээ /сар бүрээр/                           

ü  Санхүүгийн тайлан /2019 оны эхний хагас жилийн байдлаар/

ü  Аудитын дүгнэлт, зөвлөмжийн биелэлт

 

 

 

 

 

 

 

4

Авлига, ашиг сонирхол, ёс зүйтэй холбоотой өргөдөл. гомдол мэдээллийг хүлээн авах, хянан шалгах, дотоод хяналтын механизмыг бүрдүүлэх

Авлига, ашиг сонирхол, ёс зүйтэй холбоотой өргөдөл, гомдол мэдээллийг хүлээн авах, шийдвэрлэлтэд хяналт тавих

Авлига, ашиг сонирхол, ёс зүйтэй холбоотой өргөдөл гомдол тайлант хугацаанд ирээгүй болно.

 

 

 

 

 

 

5

Шилэн дансны тухай хуулийн дагуу төсвийн орлого, түүний зарцуулалтыг хуулийн хугацаанд цахим хуудаст тухай бүр мэдээлэх

Байгууллагын төсөв, санхүүгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, ил тод, нээлттэй, хариуцлагатай байдлыг хангах

Шилэн дансны тухай хууль, Засгийн газрын 2016 оны 29 дүгээр журмын дагуу шилэн дансанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартын дагуу мэдээллийг цаг тухай бүрд нь оруулан ажиллаж байна. Үүнд: -    Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зардлын мөнгөн гүйлгээ 215ш буюу 33,452,704,122.88 төгрөг -    Таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлогын мөнгөн гүйлгээ 225ш буюу 31,743,871,794.2 төгрөг -    Төсөв, өмч хөрөнгө зарцуулах шийдвэрийн мэдээлэл 27 тушаал 370 951  213 төгрөг 2018 онд шинээр гарсан хууль, тогтоомж, журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ХАОАТ-ын суутгалын шатлалын дагуу өөрчлөн тооцсон,НӨАТ-ын хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор орлогыг эцсийн хэрэглэгчээр татварын еЬапт* программд шивж, төлбөр тооцоонд мөрдлөг болгон ажилласан.

Тухайн жилийн төсөв, дараа жилийн төсвийн төсөл, тухайн жилийн төсөвт орсон нэмэлт өөрчлөлтийн талаарх мэдээллийг цахим хуудаст байршуулж нээлттэй мэдээлэх

Байгууллагын 2020 оны санхүүгийн төлөвлөгөөний төсөл, дараагийн 5 жилийн төсөөллийн саналыг боловсруулан тооцоо судалгааг хийн Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтэст 2019.07.25-ны өдрийн 1/870 тоот албан бичгээр хүргүүлсэн. 2019 оны батлагдсан төсөвт тодотгол, хийх төсөвт өөрчлөлт орох бүрт шилэн данс болон байгууллагын ил тодын самбар дээр байршуулан ажилласан.

 

 

 

 

 

6

Ажлын байран дах ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэлийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх

Үнэлгээний хороо, ажлын хэсэг, сонгон шалгаруулалтад орж байгаа албан хаагчдын “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг гаргуулж ажиллах

Газрын даргын 1 удаагийн тушаалаар сонгон шалгаруулах ажлын хэсэгт орж ажилласан 3 албан хаагчаас “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл” –ийг гаргуулан ажиллалаа.

Захиргааны акт гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргаж хэвших

2.    Нийслэлийн Өмчийг удирдлага, бүртгэл, хяналтын нэгдсэн, ил тод тогтолцоогоор хангах

 

 

 

 

 

 

7

Нийслэлийн Өмчийн бүртгэл, хяналтын тогтолцоог бүрдүүлэх

“Төрийн болон орон нутгийн өмч бүртгэл 1,0” программд Нийслэлийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын санхүүгийн тайланд тусгагдсан эд хөренгийг мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулах

     Монгол Улсын Засгийн газраас баталсан “Монгол Улсад бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор ТӨБЗГ-аас БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОЙКА”-тай хамтран боловсруулсан “Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн мэдээллийн систем”-ийн программыг 5 дахь жилдээ ашиглаж, шинэчлэн сайжруулах ажлыг хийж байна.

      Нийслэлийн өмчит 770 байгууллагын тайлан балансыг хүлээн авч нэгтгэн, 2018 оны жилийн эцсийн балансаар нийт хөрөнгө 3,823,212,8 сая төгрөг, үүнээс эргэлтийн бус хөрөнгө 3.219.405.8 сая, эргэлтийн хөрөнгө 603 807,1 сая төгрөг байна. Төрийн Өмчийн бодлого зохицуулалтын газар болон Үндэсний Статистикийн газарт 770 байгууллагын өмчийн бүртгэлийн дүн мэдээг ТӨ болон ТӨХ маягтуудын дагуу тайлагнаж хүргэсэн.

 

 

Нийслэлийн Өмчийн нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй эд хөрөнгийн талаар иргэд, аж ахуйн нэгжид лавлагаа гаргах

   Нийслэлийн өмчид 2019 онд орсон өөрчлөлтийн нэгдсэн тайланг авах бэлтгэл ажил хангагдсан, иргэд, аж ахуйн нэгжүүдэд үл хөдлөх хөрөнгийн 18 лавлагааг албан бичгээр олгосон.  

 

 

8

Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын үйл ажиллагааны үр дүнг тооцох механизмыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх

НӨҮГ-уудын үйл ажиллагаа, санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийж, үр ашиг менежментийг сайжруулах

НЗД-ын 2019 оны А/А/793 дугаар захирамжаар нийт 17 үйлдвэрийн газрын орлогыг 263,2 тэрбум төгрөг, зардлыг 309,1 тэрбум төгрөг, алдагдлыг 45,9 тэрбум төгрөгөөр батлуулсан. 2019 оны хагас жилийн гүйцэтгэлээр орлого 133,8 тэрбум төгрөг, зардал 151,5 тэрбум төгрөг, алдагдал 17,6 тэрбум төгрөг байна.

Нийслэлийн төсөвт байгууллагуудын өмч эзэмшүүлэх гэрээний биелэлтийг дүгнэж, НЗД-ын Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах

      Нийслэлийн төсөвт  718 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өмч эзэмшлийн гэрээний 2018 оны биелэлтийг дүгнэх ажилд 704 байгууллага хамрагдлаа.

Гэрээ дүгнэх ажилд хамрагдсан нийт 704 байгууллагын 77,8% буюу 548 байгууллага “Бүрэн хангалттай”, 20,1% буюу 142 байгууллага “Хангалттай”, 2,1% буюу 14 байгууллага “Ажил сайжруулах” гэсэн үнэлгээ авч, 9 байгууллага гэрээний үүргийн биелэлтээ дүгнүүлээгүй болно.

Шинээр байгуулагдсан 5 байгууллагын гэрээг энэ удаа дүгнээгүй болно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

9

Нийслэлийн Өмч хувьчлах ажлыг зохион байгуулах

Хувьчлагдах аж ахуйн нэгж байгууллага, барилга байгууламжийн судалгааг гарган танилцуулж, шийдвэр гаргуулан, холбогдох хууль тогтоомжийн дагуу хувьчлах ажлыг зохион байгуулах

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/21 дүгээр тогтоолоор 2019 онд 2 аж ахуйн нэгж, 13 барилга байгууламжийг хувьчлалын жагсаалтад оруулан баталж, нийслэлийн төсөвт өмч хувьчлалаас 90,1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр шийдвэрлэсний дагуу хувьчлалын ажлыг зохион байгуулан  ажиллаа.

Орлогын төлөвлөгөөний дийлэнх буюу 94,4 хувь болох 85,0 тэрбум төгрөгийг “Хангарьд” ордон /40,0 тэрбум/, нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр /20,0 тэрбум/, хуучнаар “Автобус 3” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын барилга байгууламж /25,0 тэрбум/ -ийг төгрөгийг хувьчлалын орлогоор төвлөрүүлэхээр тусгагдсан. /Хуучнаар “Автобус 3” НӨҮГ-ын барилга байгууламжийг НИТХ-ын 2015 оны 24/05 дугаар тогтоолоор хувьчлахаар шийдвэрлэсэн/

Тайлант онд буюу НИТХТ-ийн 2019.06.10-ны өдрийн 95 дугаар тогтоолоор Нийслэлийн Өмч хувьчлах комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон бөгөөд 2019.07.05-ны өдөр хуралдаж 2 асуудлыг шийдвэрлэсэн ба хуралдааны бус хэлбэрээр 3 асуудлыг шийдвэрлэсэн байна. Үүнд:

НӨХК-ын хурлаар:

·         Хан-Уул дүүргийн 6-р хороонд байрлалтай Цагдаагийн түр саатуулах байрны өмчлөгчийн эрх шилжүүлэх

·         Усан спорт сургалтын төвийн хувьчлалын тайлан батлах

НӨХК-ын хуралдааны бус хэлбэрээр

·         Нийслэлийн засаг захиргааны 4 дүгээр байрыг хувьчлах тухай

·         Баянгол дүүргийн 7-р хороо, “Монгол шуудан” ХК-ийн 23-р салбарын түрээсээр эзэмшиж буй байрыг хувьчлах тухай

·         СХД-ийн 20-р хорооны халуун усны барилгыг хувьчлах тухай

9.2. Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн  03 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байрыг хувьчлах дуудлагын худалдааны доод үнийг 24,1 тэрбум төгрөгөөр тогтоож, нээлттэй дуудлагын худалдааг нийтэд зарлахаар шийдвэрлэсний дагуу дуудлагын худалдааг 2019 оны 10 дугаар сарын 28, 11 дүгээр сарын 12, 11 дүгээр сарын 28-ны өдрүүдэд, мөн Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаар тогтоолоор хуучнаар “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламжийн дуудлагын худалдааны доод үнийг  26 432 700 000 /хорин зургаан тэрбум дөрвөн зуун гучин хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр тогтоосны дагуу 2017 оны 9 дүгээр сарын 28, 2019 оны 11 дүгээр сарын 08, 28-ны өдөр дуудлагын худалдааг зохион байгуулахаар зарласан боловч оролцогчийн санал ирээгүй болно. 

Баянгол дүүргийн 7-р хороо, “Монгол шуудан” ХК-ийн 23-р салбарын түрээсээр эзэмшиж буй байр, СХД-ийн 20-р хорооны халуун усны барилгыг тус тус иргэний хуулийн дагуу санал болгон хувьчилж, нийслэлийн төсөвт 315 477 000 төгрөгийн орлого төвлөрүүлээд байна.

 

Хувьчлагдах аж ахуйн нэгж байгууллага, барилга байгууламжийн худалдах доод үнийг тогтоох зорилгоор бизнесийн болон хөрөнгийн үнэлгээ хийлгэх, мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлан, нийтэд ил тод хэлбэрээр зохион байгуулах

       Хувьчлагдах аж ахуйн нэгж, барилга байгууламжийн хөрөнгийн үнэлгээг хийлгүүлэхээр “Эрдэнэс экаунтинг” ХХК, “Үнэлгээ консалтинг” ХХК, “Золач” ХХК-тай тус тус гэрээ байгуулан ажиллаж байна. 

       Нээлттэй дуудлагын худалдааны зар мэдээг “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Үндэсний шуудан” зэрэг өдөр тутмын сонин, Өмчийн ашиглалт удирдлагын газрын “Umch.ub.gov.mn” сайтад байршуулж, нийтэд мэдээллээ. Мөн томоохон барилга байгууламжууд дээр видео зар сурталчилгааг хийлгэн UBS, TV9, SBN, MNC, TM зэрэг телевизээр өдрийн 3 удаагийн давтамжтайгаар явууллаа.

 

 

 

 

 

 

 

10

Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагуудын сонгон шалгаруулалтыг журмын дагуу зохион байгуулах

Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагуудын сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлан ил тод хэлбэрээр зохион байгуулах

       2019 онд нийт 32 сургууль дээр “Үдийн цай хөтөлбөр” хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа явагдсан бөгөөд БЗД-ийн 53, 84, 78, 79, СБД-ийн 1, СХД-ийн 107-р сургууль дээр тус тус сонгон шалгаруулалтыг дахин зарлан түрээслэгчийг шалгаруулсан болно. БЗД-ийн 21, БГД-ийн 47 дугаар сургууль  өргөтгөлын барилга ашиглалтад орж шинээр сонгон шалгаруулалт зарлан ажилласан.

      Сонгон шалгаруулалтын зарыг тухай бүрд нь "Өдрийн сонин"-д нийтлүүлж, мөн байгууллагын сайтад 14 хоногийн хугацаатай тавьж ажилласан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 40 дүгээр тогтоол, НӨАУГ-ын даргын 2019 оны А/313 дугаар тушаалаар баталсан Түрээсийн төлбөрийн жишиг үнийн дагуу 2019 онд Цайны газрын төлбөрийг нэмж, байгуулж ажиллалаа.                   2018 онд түрээсээс нийт 730,707,776 төгрөг нийслэлийн төсөвт төвлөрч байсан бол нэмэгдүүлж тооцсоноор 2019 онд 952,167,920 төгрөг болж өссөн бөгөөд нийт 221,460,144 төгрөгөөр нэмэгдсэн байна. 2019 онд нийт 113 сургууль гэрээ байгуулан ажилласан.

 

ХАНДАЛТ

424030
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
95
172
1171
2276
424030

Таны IP: 3.226.243.36