wrapper

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ
2018 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

                                                                                                                                                                                         2018.12.25

Зорилт

Зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ

Гүйцэтгэл

1.    Хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, ашиг сонирхолын болон ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төсвийн ил тод нээлттэй байдлыг хангах чиглэлээр

1

Шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх, ёс зүйг дээшлүүлэх

Нийтийн албанд томилогдох албан тушаалтныг хуульд заасан үндэслэл, журмын дагуу төрийн албаны төв байгууллагын дүгнэлт, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулсаны үндсэн дээр албан тушаалд томилох

      Сэлгэн ажиллуулсан 1 албан хаагчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулан албан тушаалд томилсон.

“Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан хаагчдын ёс зүйн дүрэм”-ийн төслийг боловсруулан АТГ-аар хянуулан, хэрэгжилтийг ханган ажиллах

         “Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан хаагчдын ёс зүйн дүрэм”-ийн төслийг шинэчлэн боловсруулж Авлигатай тэмцэх газраар хянуулан өгсөн санал зөвлөмжийг дүрэмд тусган НӨХГ-ын даргын 2018 оны А/406 дугаар тушаалаар батлуулсан. Дүрэмд авлигаас татгалзах, үл тэвчих, шударга ёс, хууль дээдлэх, ёс зүйн хэм хэмжээг чанд сахих зэрэг заалтуудыг нэмж тусгасан ба нийт 4 хэлтсүүдэд танилцуулан хэрэгжилтийг ханган ажиллах талаар үүрэг өгч, албан хаагчдын авлигын хяналтыг сайжруулах талаар анхаарч байна.

Түр орлон гүйцэтгэгч томилохдоо Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ыг баримтлах

    Байгууллагын хэмжээнд хүүхэд асрах чөлөөтэй байгаа 1 албан хаагчийн албан үүргийн түр орлон гүйцэтгүүлэхдээ Засгийн газрын 62 дугаар тогтоолыг үндэслэн томилон ажлуулж байна.

2

Засгийн газрын 2016 оны 80 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам”-ын 3.8 дах хэсгийг хэрэгжүүлэх

Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой компанийн төлөөлөн удирдах зөвлөлд төрийн захиргааны нэг албан хаагч 2-оос илүүгүй зөвлөлд төлөөлөл хэрэгжүүлэх

    Байгууллагын 16 албан хаагч нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой 17 хуулийн этгээдийн удирдах зөвлөл болон төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд гишүүнээр ажилладаг. 2018 онд 1 албан хаагч 3-н зөвлөлд төлөөлөл хэрэгжүүлж байсныг 2018 онд зөвлөмж -7  /Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газрын 2017 оны/-г хэрэгжүүлж зөрчлийг арилгасан.

3

Байгууллагын цахим хуудасны ашиглалтыг сайжруулах, мэдээлэл түгээх арга хэрэгслийг бүрэн ашиглах, мэдээллийг байнга шинэчлэх

Байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны талаарх мэдээллийг цахим хуудсанд тогтмол мэдээлж байршуулна.

Байгууллагын талаарх мэдээ мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх зорилгоор холбогдох хууль, тогтоомж, журам, тушаал шийдвэр, үйл ажиллагаа, цаг үеийн шаардлагаар зохион байгуулагдаж буй ажлуудын талаарх мэдээллийг цахим хуудсанд тогтмол байршуулсан.   Үүнд:

2018 онд байршуулсан 49 мэдээ, мэдээлэл:

- Ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай хөтөлбөр”-ийн сонгон шалгаруулалттай холбоотой мэдээ – 12

- Барилга, байгууламж, тээврийн хэрэгслийн дуудлага худалдаа  - 5

- Нээлттэй тендер – 3

- Зохион байгуулагдсан болон цаг үеийн шаардлагаар хийгдсэн ажлууд – 29

 

Мэдээллийн ил тод байдлыг хангах ажлын хүрээнд байршуулсан мэдээлэл:

- Хүний нөөцийн ил тод байдал – 13

- Төсөв санхүүгийн ил тод байдал – 8

- Үйл ажиллагааны ил тод байдал – 16

- Худалдан авах ажиллагааны ил тод байдал – 8

- Албан бичиг, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн мэдээ улирал тутам – 3

- Газрын даргын тушаал – 683

4

Авлига, ашиг сонирхол, ёс зүйтэй холбоотой өргөдөл. гомдол мэдээллийг хүлээн авах, хянан шалгах, дотоод хяналтын механизмыг бүрдүүлэх

Авлига, ашиг сонирхол, ёс зүйтэй холбоотой өргөдөл, гомдол мэдээллийг хүлээн авах, шийдвэрлэлтэд хяналт тавих

Авлига, ашиг сонирхол, ёс зүйтэй холбоотой өргөдөл гомдол тайлант хугацаанд ирээгүй болно.

5

Шилэн дансны тухай хуулийн дагуу төсвийн орлого, түүний зарцуулалтыг хуулийн хугацаанд цахим хуудаст тухай бүр мэдээлэх

Байгууллагын төсөв, санхүүгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, ил тод, нээлттэй, хариуцлагатай байдлыг хангах

      Шилэн дансны тухай хууль, Засгийн газрын 2016 оны 29 дүгээр журмын дагуу шилэн дансанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартын дагуу мэдээллийг цаг тухай бүрд нь оруулан  ажиллаж байна. Үүнд:

- Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зардлын мөнгөн гүйлгээ 260ш буюу 18,027,297,694.0 төгрөг

- Таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлогын мөнгөн гүйлгээ 229ш буюу 19,390,904,588.0 төгрөг

- Төсөв, өмч хөрөнгө зарцуулах шийдвэрийн мэдээлэл 15 тушаал 30,051,700.00 төгрөг

 

     2018 онд шинээр гарсан хууль, тогтоомж, журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ХАОАТ-ын суутгалын шатлалын дагуу өөрчлөн тооцсон,НӨАТ-ын хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор орлогыг эцсийн хэрэглэгчээр татварын ebarimt программд шивж, төлбөр тооцоонд мөрдлөг болгон ажилласан. 

Тухайн жилийн төсөв, дараа жилийн төсвийн төсөл, тухайн жилийн төсөвт орсон нэмэлт өөрчлөлтийн талаарх мэдээллийг цахим хуудаст байршуулж нээлттэй мэдээлэх

      Байгууллагын 2019 оны санхүүгийн төлөвлөгөөний төсөл, дараагийн 5 жилийн төсөөллийн саналыг боловсруулан тооцоо судалгааг хийн Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтэст 2018.07.23-ны өдрийн 1/1197 тоот албан бичгээр хүргүүлсэн. 2019 оны орлого, зарлагын төлөвлөгөөний төсөл, 2020-2021 оны төсөөллийг 2018.10.17-ны өдрийн 1/1592 тоотоор хүргүүлсэн.

 

     МУ-ын Их хурлын 29 дүгээр тогтоолоор аймаг, нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжин ирсний 20 жилийг тохиолдуулан 28,7сая төгрөгийн зардлыг төсөвт шинээр тусгуулсан байна.

6

Ажлын байран дах ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэлийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх

Үнэлгээний хороо, ажлын хэсэг, сонгон шалгаруулалтад орж байгаа албан хаагчдын “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг гаргуулж ажиллах

    Газрын даргын 8 удаагийн тушаалаар ажлын хэсэгт орж ажилласан 21 гишүүнээс “Ашиг орлогын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл” –ийг гаргуулсан.

Захиргааны акт гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргаж хэвших

2.    Нийслэлийн Өмчийг удирдлага, бүртгэл, хяналтын нэгдсэн, ил тод тогтолцоогоор хангах

7

Нийслэлийн Өмчийн бүртгэл, хяналтын тогтолцоог бүрдүүлэх

“Төрийн болон орон нутгийн өмч бүртгэл 1,0” программд Нийслэлийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын санхүүгийн тайланд тусгагдсан эд хөренгийг мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулах

     Монгол Улсын Засгийн газраас баталсан “Монгол Улсад бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор ТӨБЗГ-аас БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОЙКА”-тай хамтран боловсруулсан “Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн мэдээллийн систем”-ийн программыг 4 дэх жилдээ ашиглаж, шинэчлэн сайжруулах ажлыг хийж байна.

 

      Төрийн өмчийн бүртгэлийн шинэчилсэн “Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн мэдээллийн систем”-д нийслэлийн өмчит болон нийслэлийн өмчийн оролцоотой 758 байгууллагын 2017 оны тайланг 100 хувь хүлээн авч нэгтгэсэн. Нийслэлийн өмч 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан балансаар нийт 2,087,887.1 сая төгрөгийн хөрөнгө  байгаагаас эргэлтийн бус хөрөнгө 1,581,182.5 сая төгрөг, эргэлтийн хөрөнгө 506,704.5 сая төгрөг байна.

Нийслэлийн Өмчийн нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй эд хөрөнгийн талаар иргэд, аж ахуйн нэгжид лавлагаа гаргах

    Нийслэлийн өмчийн нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй эд хөрөнгийн талаар E-doc цахим албан хэрэг хөтлөлтийн программ, smartcity өргөдөл гомдлын программаар нийт 16 иргэн аж ахуй нэгжийн хүсэлтийг хүлээн авч, лавлагаа мэдээллийг цаг тухайд нь гаргасан.

8

Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын үйл ажиллагааны үр дүнг тооцох механизмыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх

НӨҮГ-уудын үйл ажиллагаа, санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийж, үр ашиг менежментийг сайжруулах

Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын худалдан авалтын төлөвлөгөөг ил тод болгон, худалдан авалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, тэвчиж болох худалдан авалт, удирдлагын үргүй зардлыг үе шаттай бууруулан төсвийн зардлыг хэмнэх бодлогыг баримтлан 32 үйлдвэрийн газрын эдийн засгийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж 2018 оны зорилтын төслийг хянан орлогыг 866.7 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, зардлыг 4,181.2 сая, алдагдлыг 5,047.9 сая төгрөгөөр тус тус бууруулах, худалдан авалтыг 21.2 тэрбум төгрөг байхаар санал боловсруулан НЗД-ын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн НЗД-ын 2018.03.28-ны өдрийн А/259 дүгээр захирамжаар батлуулсан.

 

Захирамжаар нийслэлийн өмчит 32 үйлдвэрийн газрын 2018 оны нийт орлого 244.9 тэрбум, зардал 273.6 тэрбум, алдагдал 28,6 тэрбум төгрөг, борлуулалтын нэг төгрөгт ногдох зардал 1,12 төгрөгөөр баталсан. Энэ нь 2017 оны гүйцэтгэлээс орлого 3.5 тэрбум, зардал 2.8 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэн, алдагдал 720.4 сая төгрөгөөр буурсан. Эхний хагас жилийн байдлаар орлого 131.6 тэрбум, зардал 140.9 тэрбум, алдагдал 9,4 тэрбум төгрөг, борлуулалтын нэг төгрөгт ногдох зардал 1,07 төгрөгт хүрсэн байна.

Нийслэлийн төсөвт байгууллагуудын өмч эзэмшүүлэх гэрээний биелэлтийг дүгнэж, НЗД- ын Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах

Нийслэлийн өмчит төсөвт байгууллагын удирдлагатай байгуулсан Өмчийг эзэмшүүлэх гэрээний 2017 оны биелэлтийг дүгнэх ажилд 660 байгууллага хамрагдахаас 645 байгууллага /97,7% хувь/ хамрагдсан.

 

Гэрээ дүгнэсэн дүнг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 2018.06.31-ний өдрийн хурлаар хэлэлцүүлэн гэрээний биелэлтийг ханган ажилласан нийслэлийн 9 дүүргийн “Тэргүүний өмч эзэмшигч” байгууллагад өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнахаар шийдвэрлэсэн шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулсан. “Ажил сайжруулах”, “Хангалтгүй” үнэлгээ авсан байгууллагуудын удирдлагууддад “Сануулах арга хэмжээ авах тухай” албан бичгийг томилсон эрх бүхий албан тушаалтнуудад хүргүүлсэн.

9

Нийслэлийн Өмч хувьчлах ажлыг зохион байгуулах

Хувьчлагдах аж ахуйн нэгж байгууллага, барилга байгууламжийн судалгааг гарган танилцуулж, шийдвэр гаргуулан, холбогдох хууль тогтоомжийн дагуу хувьчлах ажлыг зохион байгуулах

Нийслэлийн өмчөөс 2018 онд хувьчлагдах 1 аж ахуйн нэгж, 7 барилга байгууламжийн жагсаалт, нийслэлийн төсөвт төвлөрүүлэх өмч хувьчлалын орлогыг 6,0 тэрбум төгрөгөөр тогтоох тогтоолын төслийг боловсруулан хэлэлцүүлж НИТХ-ын 2017 оны 02/24 дүгээр тогтоолоор 2018 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг батлуулсан.

 

         НЗД-ын 2018 оны А/225 дугаар захирамжаар хувьчлагдах 8 барилга, байгууламжийг хариуцан ажиллах Итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилон, хувьчлах анхны үнийг тогтоох үнэлгээг хийлгэсэн. Өмч хувьчлалын нээлттэй дуудлага худалдааг нийт 4 удаа зохион байгуулж 1 аж ахуйн нэгж, 1 барилга байгууламжийг худалдан борлуулж нийслэлийн төсөвт 8.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн.

Хувьчлагдах аж ахуйн нэгж байгууллага, барилга байгууламжийн худалдах доод үнийг тогтоох зорилгоор бизнесийн болон хөрөнгийн үнэлгээ хийлгэх, мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлан, нийтэд ил тод хэлбэрээр зохион байгуулах

Хувьчлах барилга байгууламжийн үнэлгээний талаар:

1. Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн бизнесийн болон хөрөнгийн үнэлгээг “Итгэлт эстимэйт” ХХК хийж 2,2 тэрбум төгрөгөөр,

2. “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын эзэмшиж буй байрнуудын уурын зуухнуудын үнэлгээг "Дабль дөрөөт" ХХК хийж 1,738,989,286 төгрөгөөр,.

3. Хан-Уул дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр Цагдаагийн түр саатуулах байрны үнэлгээг “Ю Би Пропертиз” ХХК хийж 41, 800,000 төгрөгөөр,

4. Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга болон газар эзэмших эрхийн үнэлгээг “Ю Би Пропертиз” ХХК хийж 62,172,000 төгрөгөөр,

5. Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны хуучин барилга болон газар эзэмших эрхийн үнэлгээг “Ю Би Пропертиз” ХХК хийж 109,378,000 төгрөгөөр,

6. Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны хуучин барилга болон газар эзэмших эрхийн үнэлгээг “Ю Би Пропертиз” ХХК хийж 109,378,000 төгрөгөөр,

7. Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны халуун усны барилгыг НИТХ-ын 20 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж өмч хувьчлалын жагсаалтаас хасахаар шийдвэрлэсэн тул үнэлгээ хийгдээгүй.

8. Баянгол дүүргийн 10 дугаар хорооны хуучин барилга, газар эзэмших эрхийн үнэлгээг “Бэст эстимэйт” ХХК хийж 34,948,000 төгрөгөөр тогтоосон.

 

      Өмч хувьчлалыг нээлттэй ил тод, шударга, нийтийг хамруулах зарчмыг баримтлан "Өдрийн сонин",Өнөөдөр,Үндэсний шуудан, “Монголын үнэн” өдөр тутмын сонинууд, байгууллагын “Umch.ub.gov.mn” сайтад нийтэд зарлан,  сурталчилсан.

10

Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагуудын сонгон шалгаруулалтыг журмын дагуу зохион байгуулах

Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагуудын сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлан ил тод хэлбэрээр зохион байгуулах

      Бага, дунд боловсролын тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7-д нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан НЗД-ын “Нийслэлийн өмчит Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хоол хүнсээр үйлчлэх түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай” 2018 оны А/671 дүгээр захирамжаар Нийслэлийн өмчит Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хоол хүнсээр үйлчлэх түрээслэгчийг сонгон шалгаруулах эрхийг нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад шилжүүлсэнтэй холбоотойгоор түрээслэгчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, түрээсийн төлбөр, байр, эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтад тавих хяналтыг сайжруулах зорилгоор түрээсийн гэрээг шинэчлэн боловсруулсан.

      “Нийслэлийн өмчит Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хоол хүнсээр үйлчлэх түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай” захирамж гарсантай холбоотойгоор НӨХГ-аас 2018.07.24-ний өдрийн 1/1211 тоотоор нийслэлийн өмчит ерөнхий боловсролын 129 сургуульд чиглэх өгөх тухай албан бичгийг хүргүүлсэн.

       Ерөнхий боловсролын сургуулийн захирлууд гэрээ дүгнэх ажлын хэсэг байгуулан 2017-2018 оны хичээлийн жилийн үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэгч 113 цайны газрын гэрээг дүгнэж, үүнээс 21 цайны газартай байгуулсан гэрээг гэрээ дүгнэх ажлын хэсэг цуцлах болсонтой холбогдуулан сонгон шалгаруулах ажлын хэсэг сонгон шалгаруулалт зарлан цайны газрын түрээслэгчийг шалгаруулсан байна.       

 


Биелэлттэй танилцсан:                                         Ч.Однасан /НӨХГ-ын дарга /

                                 Биелэлт гаргасан:                                         Н.Золжаргал /НӨХГ-ын ахлах мэргэжилтэн /

ХАНДАЛТ

346403
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
31
150
839
3212
346403

Таны IP: 18.212.239.56