wrapper

2020 оны албан хаагчдын гадаад томилолтын талаарх мэдээлэл

2020.01.20

Бүгд Найрамдах Сингапур улсад зохион байгуулагдсан Монгол, Сингапурын хамтарсан “Монголын хөлөг онгоцны бүртгэл хамтарсан компани”-ийн Хувь нийлүүлэгчдийн болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хуралд 2020 оны 01 дүгээр сарын 09-15-ны өдрүүдэд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Үнэнбат оролцлоо.

Хувь эзэмшигчдийн хурлаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

  • Монголын хөлөг онгоцны бүртгэл хамтарсан компанийн шинээр томилогдсон ТУЗ-ийн дарга, гишүүдийг танилцуулж, баталгаажуулсан.
  • Монголын хөлөг онгоцны бүртгэл хамтарсан компанийн бага хувьцаа эзэмшигч Нийслэлийн өмчийн харилцааны газар нь Монгол Улсын Засгийн газын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаар тогтоолоор Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар болон өөрчлөгдсөн асуудлыг танилцуулж, Сингапур улсын бүртгэлд шинэчлэгдсэн нэрээрээ бүртгэгдсэн.
  • Монголын хөлөг онгоцны бүртгэл хамтарсан компанийн 2019 оны жилийн эцсийн тайланг танилцуулж дүгнэлт хийж, батлав.
  • Монголын хөлөг онгоцны бүртгэл хамтарсан компанийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулагдаж, батлав
  • Монголын хөлөг онгоцны бүртгэл хамтарсан компанийн ТУЗ-ийн гишүүдийн цалинг зохих дүрэм журмын дагуу олгох асуудлыг хэлэлцлээ.

Мөн  хувь нийлүүлэгчдийн хуралд Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар нь Монголын хөлөг онгоцны бүртгэл хамтарсан компани”-ийн хувь эзэмшдэг учир Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр элсэх саналыг оруулж, дэмжигдэж Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр орж ажиллахаар болсон.

 

         Нийслэлийн Засаг даргын 20120 оны А/06 дүгээр захирамжийн дагуу тус газрын дарга Ш.Үнэнбат 2020.01.09—2020.01.15 –ны өдрүүдэд Бүгд Найрамдах Сингапур улсад албан томилолтоор ажилласан.

2019 оны албан хаагчдын гадаад томилолтын талаарх мэдээлэл 

2019.01.16

          Монгол, Сингапурын хамтарсан “Монголын хөлөг онгоцны бүртгэл хамтарсан компани”-ийн Бүгд Найрамдах Сингапур улсад болсон Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд 2019 оны 01 дүгээр сарын 04-10-ны өдрүүдэд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан оролцлоо.

Хувь эзэмшигчдийн хурлаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

  • Монголын хөлөг онгоцны бүртгэл хамтарсан компанийн шинээр томилогдсон ТУЗ-ийн гишүүдийг танилцуулах
  • Монголын хөлөг онгоцны бүртгэл хамтарсан компанийн 2018 оны жилийн эцсийн тайланг танилцуулж дүгнэлт хийх
  • Монголын хөлөг онгоцны бүртгэл хамтарсан компанийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах
  • Монголын хөлөг онгоцны бүртгэл хамтарсан компанийн 2017 болон 2018 оны хуримтлагдсан цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлыг хэлэлцлээ.

         Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан ногдол ашиг хуваарилах асуудлыг тавьж хэлэлцүүллээ.

         Монголын хөлөг онгоцны бүртгэл хамтарсан компанийн 2018 оны жилийн эцсийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг хэлэлцэн дүгнэж, 2019 оны төлөвлөгөөг баталсан. Мөн 2018 оны санхүүгийн үр дүнгээр ногдол ашигт 400.000 ам доллар хуваарилахаар шийдвэрлэсэн бөгөөд нийслэлийн өмчийг эзэмших 5%-д ногдох ногдол 20.000 ам долларыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх шийдвэрийг гаргуулсан болно.     

         Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/949 дүгээр захирамжийн дагуу тус газрын дарга Ч.Однасан 2018.10.14-2018.10.23 –ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц улсад албан томилолтоор ажилласан.

ХАНДАЛТ

450058
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
55
108
55
1639
450058

Таны IP: 3.236.132.132